Салбарынхан мэргэжлийн бус сайд томилохыг эсэргүүцэв

 

Авто тээврийн үндэсний холбооныхон өнөөдөр зам тээврийн салбарын талаар мэдээлэл өглөө. Тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт ил захидал хүргүүлсэн бөгөөд хуралд салбарыг төлөөлж Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын Төмөр замын нэгдсэн холбоо, Монголын автоинженерүүдийн холбоо, Монголын авто үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Автотээвэрчдийн ахмадын холбоо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо зэрэг олон байгууллагын төлөөлөл оролцжээ. 

 

Тэд Төрөөс зам тээврийн салбарыг хөгжүүлэх тархи нь болсон зам, тээврийн асуудал хариуцсан яам, агентлагийн дадлага туршлагатай удирдлага, мэргэжилтэй боловсон хүчний халж, бүтцийн өөрчлөлт нэрийн дор ажиллах хүч, эрэмэлзлэлийг нь бууруулдгийн улмаас салбарын тогтвортой хөгжих зарчим алдагдаж  буй талаар эхэнд мэдээллэв. Мөн салбарын нэгдснэ бодлого боловсруулалт, аж ахуйн үйл ажиллагааны зохицуулалт мэргэжлийн үүднээс бус дотоод улс төрийн оролцоо цөөн хэдэн мэргэжлийн бус улстөрчдийн хувийн албан тушаалаар эзэлж авсан газар мэт болоод буйг шүүмжлэв. 

 

Тэд гаргасан мэдэгдэлдээ, “Зам , тээврийн сайдыг томилох асуудал улс төрийн өндөрлөгт хэлэлцэгдэж байгаа талаар хэвлэл мэдээллээс харахад салбарын талаар “А”- ч үгүй эмзүйч хүнийг томилохоор тохиролцож байгаа сургийг сонсоод энэ салбарт насаараа ажилласан мэргэжлийн хүмүүс бид гүнээ зовинон ил захидлыг бичихээс аргагүйд хүрч байна” гэсэн байна. 

 

Мөн, “Тээврийн салбарт хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих, төрийн нуруунаас нэг ч болов үйлдвэрлэл, үйлчилгээний дарамтыг хөнгөвчлөхийн оронд ард иргэдийн хүч хөлсөө гаргаж байж олдог орлогын албан татвараас бүрддэг төсвийн зарцуулалтыг өөрсдийн эрх мэдлийн давуу байдлаар бий болгож, хувийн хөрөнгө оруулалтыг илт шахан хавчиж байгаагаас тээвэрчин бид хохирч байна. Өөрөөр хэлбэл салбарын асуудал хариуцаж байсан сайд бодлогын чанартай олон асуудлыг өнөөг хүртэл шийдвэрлэсэнгүй, зөвхөн улс төр, эдийн засгийн бүлэглэлийн явцуу эрх ашгийг хамгаалж байна” гэжээ. 

 

Эндээс харахад зам тээврийн салбарын онцлогийг сайн мэддэг, Төрийн ажлын дадлага туршлагатай, мэдлэг боловсролтой хүнийг Зам тээврийн сайдаар томилох ёстой гэж энэ салбарынхан үзэж байгаа юм.

 

 

Т.Бэх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Ханхүү (150.129.143.222)

    2015-08-25

    Батхүү ч мөнгөтэй болохоор юм бичүүлээд дадаж. Овоо мөнгө эргэдэг салбар соронз шиг л татаж байгаа хэрэг. Болоогүй л юм байхдаа цусалж

  • tugii (112.72.13.118)

    2015-08-25

    hudlaa surjignehee bolimoor yum umnuh said chini ch mergejliin bus hun l bsan bizvde hen ch bsan hamaagui bdgiin bishuu.