С.Лавров: Дэлхийн хувь заяг ганц орон тодорхойлж болохгүй

 

Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров олон улсын асуудлыг хамтдаа шийдвэрлэх хэрэгтэйг “Российская газета”, болон Хятадын коммунист намын “Жэньминь жибао” сонинд нийтлүүлсэн “Түүхийн сургамж болон шинэ зорилтууд” нийтлэлдээ өгүүлжээ. С.Лавров “Дэлхийн хоёрдугаар дайны үед бий болсон холбоотны уур амьсгал болон нийтлэг сургамжаас үзэхэд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө тулгарсан өргөн цар хүрээ бүхий аюул заналыг зайлуулахын тулд хамтарч ажиллахаас өөр аргагүй болохыг тодорхой болсон. Мөн шинэ зөрчилдөөнөөс сэргийлэхийн тулд эрх тэгш, харилцан хүндэтгэлтэй түншлэлийн холбоог бий болгох нь үнэ цэнэтэй юм” хэмээн бичсэн байна. Оросын сайд хямралт үзэгдэл, савлагаа бүхий өнөөгийн улс төрийн хүнд нөхцөл байдалд өнгөрсөн үеий сургамжийг мартахгүй байх нь чухал гэдгийг дурдсан аж. “Дэлхий нийтийн хувь заяг аль нэг улс юмуу багахан хүрээнд багтах бүлэг улс орон шийдвэрлэж болохгүй” гэжээ. Мөн тэрбээр Югославыг бөмбөгдсөн, Иракийг эзлэн түрэмгийлсэн, Ливи дэх эмх замбараагүй байдал, Украин дахь ахан дүүсийн хоорондох цус урсгасан дайн энэ бүх бодит үнэнээс хазайж, ямар ч үнэээр хамаагүй дэлхийд ноёрхсон байр суурь эзэлж, түүнийгээ хадгалах, бусад улс оронд өөрсдийн байр суурь, хүсэл зориг, үнэт зүйлсээ тулгахыг оролдвол ямаршуу эмгэнэлт үр дагаварт хүргэдгийг харуулсныг өгүүлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)