Бразилийн Засгийн газар 10 яамыг татан буулгана

Бразилийн Засгийн газрын ажлын үр бүтээлийг сайжруулахын тулд одоо ажиллаж буй 39 яамаас 10-ыг татан буулгахаар болсныг тус улсын Төлөвлөлтийн сайд мэдэгджээ. Энэ ажлыг Ерөнхийлөгч Дилма Русеффын төлөвлөсөн төрийн удидлагын шинэчлэлийн хүрээнд хийх аж. Шинэчлэлийн хүрээнд сүүлийн арван жилийн хугацаанд 26-аас 39 болтлоо нэмэгдсэн яамдын тоог цөөлж, зардал хэмнэхээр төлөвлөсөн байна. Сайд эдийн засгийн хувьд хүнд энэ цаг үед зарим яамыг татан буулгаснаар зардал хэмнэх боловч шинэчлэлийн гол зорилго бол Засгийн газрын үйл ажиллагааг илүү үр бүтээлтэй, түргэн шуурхай болгоход оршиж буйг хэлжээ. Сайд нарын тоог цөөлснөөр сүүлийн13 жилийн турш эрх барьж буй Хөдөлмөрчдийн намаар тэргүүлсэн эвслийн гишүүдийн түнжин хагарах эрсдэлтэйг ажиглагчид өгүүлсэн аж. Шинэчлэл хийснээр эвсэлд орсон зарим нам сайдын суудлаа алдах юм. Бразильд сүүлийн хэдэн сард олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал удаа дараалан болсон. Жагсаалд оролцогсод эрх баригчдын зүгээс явуулж буй нийгэм, эдийн засгийн бодлого, төрийн өмчийн“Petribras” компанитай холбоотой авлигын хэрэгт эрх бүхий албан тушаалтнууд холбогдсон зэрэг хууль бус олон үзэгдлийг шүүмжилж, Ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)