“Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад- 2015”-д Монголын баг IV байрт бичигдэж байна

“Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад- 2015” энэ сарын 19-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.

 

 “Хүннү молл” цогцолборт болж байгаа Өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиадад БНХАУ, ОХУ, АНУ, БНЖУ, БНУУ, Өмнөд Солонгос, Канад зэрэг 26 орны  35 багийн 200 гаруй тамирчин Швейцарь оноолтын 10 тавилд тоглож байна. Манай улсаас сорилго тэмцээнээс шалгарч эрхээ авсан 10 багийн 50 тамирчин оролцож байгаа.

 

Тэмцээний долоон өргийн дараах байдлаар Иран улсын баг 6 хожил, 1 хожигдолтойгоор 21,5 оноогоор тэргүүлж байгаа бол Унгар 4 хожил, 3 тэнцээ (18.0), Энэтхэг (19.5) 4 хожил, 2 тэнцээ, 1 хожигдолтойгоор удаалж байна. Харин манай улсын баг 5 хожил, 2 хожигдолтой IV байрт бичигдэж эхэлсэн бол ОХУ, Турк, Казахстан, Монгол-1, Сингапур, БНХАУ-ын багууд V-X байрт бичигдэж байна.

 

Тэмцээний найм дахь өргийн тоглолт өнөөдөр болох юм. Тэмцээний дүнг http://chess-results.com-с харна уу.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)