Хятадын биржийн үзүүлэлтүүд дахин буурлаа

 Хятадын эрх баригчид өнгөрсөн өдрүүдэд мөнгөнийхөө бодлогын хүүг 0.25 хувиар буулгаж, тэтгэврийн сангаас 100 тэрбум ам.доллартай дүйцэхүйц хэсгийн нь үнэт цаасанд хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн зэрэг зах зээлээ дэмжих зорилготой олон арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлсэн билээ. Үүний дараа өчигдрийн арилжаа эхлэхэд Азийн биржүүдийн зарим үзүүлэлт өсч эхэлсэн боловч удалгүй буурсан байна. Тухайлбал, Шанхайн хөрөнгийн бирж дэх томоохон компаниудын хувьцааны төлөв байдлыг илтгэсэн “Shanghai Composite” индекс 3.03, Shenzhen Component 3.52 хувиар буурчээ. Эх газрын Хятадын компаниудын хувьцаа энэ долоо хоног эхэлснээс хойш нийт 16 хувиар буурсан нь дэлхийн зах зээлийг доргиосон юм. Хятадын зах зээлийн үзүүлэлтүүд ийн огцом унасан нь Ази, Европ, АНУ-ын хөрөнгө оруулагчдын илтгэл үнэмшлийг бууруулсан байна. Хятадын хувьцааны зах зээлийн уналтыг дагаад Японы Nik-kei 225, Австралийн S&P/ASX200 үзүүлэлтүүд арилжаа эхлэх үед тодорхой хэмжээгээр буурсан ч эргээд бага зэрэг өссөн аж. Биржийн үзүүлэлтүүд хоёр өдөр дараалан огцом буурсны дараа Хятадын Ардын банк хөрөнгө оруулагчдыг тайвшруулахын тулд энэ сарын 26-ны өдрөөс эхлэн юанийн бодлогын хүүг 0.25 хувиар бууруулж, 4.6 болгосон билээ. Хятадын эрх баригчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш тав дахь удаагаа бодлогын хүүг бууруулж байгаа ба өнгөрсөн зургадугаар сард мөн 0.25 хувиар бууруулсан аж. Бодлогын хүүг бууруулсан нь эдийн засгаа дэмжихэд чиглэсэн арга хэмжээ хэмээн банкны албн ёсны мэдэгдэлд тайлбарласан байна. Шанхайн хөрөнгийн биржийн индекс өнгөрсөн даваа гаригт 8.5 унасан нь дэлхий дахинаа үнэт цаасны ханш хамгийн их хэмжээгээр буурахад хүргэсэн. Энэ долоо хоногийн хугацаанд Шанхайн биржийн индекс 12 хувиар буурчээ. Хятадын төв банк нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд санхүүгийг системдээ 150 тэрбум юань (22.4 тэрбум ам.доллар) оруулсан аж. АНУ-ын Холбооны нөөцийн сан зах зээлд тогтмол их хэмжээний ам. доллар нийлүүлж, бодлогын хүүг бараг тэглээд байснаа эргэн харж, мөнгөний бодлогоо чангатгах гэж буй тухай мэдээллээс болж дэлхийн хэмжээнд үнэт цааснуудын үнэ буурсан хэмээн Хятадын Ардын банкны дэргэдэх Санхүүгийн хүрээлэнгийн захирал Яо Юйдун мэдэгджээ. “Энэ мэдээлэл зах зээлд хяналтгүй хэлбэлзэл өдөөсөн” хэмээн ярьсныг “China Daily” сонин мэдээлсэн байна. Тэрбээр “Бодлогын хүүг нэмснээр Америкийн үнэт цааснуудын үнэ унахад хүргэж, үүнийг дагаад хөрөнгө оруулагчид дэлхийн дахинаа активуудаа худалдсанаар дэлхийн санхүүгийн шинэ хямрал үүсэх аюултай” гэсэн таамаг дэвшүүлжээ. Яо Юйдун АНУ-ын эрх баригчдыг тус улсад инфляцийн төвшин хоёр хувьд хүрч бууртал тайван байж, бодлогоо хэвээр хадгалахыг зөвлөсөн аж. Хятадад аж үйлдвэрийн үзүүлэлтүүд наймдугаар сард огцом буурч буй мэдээллийг тус улсын Статистикийн байгууллагаас түгээжээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятадын эдийн засаг 7.4 хувиар өссөн нь 1990 оноос хойшхи хамгийн тааруу үзүүлэлтээс гадна эрх баригчдын тавьсан зорилт болох 7.5 хувьд хүрээгүй юм. Мөн ажил хэргийн идэвхийг илэрхийлдэг PMI өнгөрсөн долдугаар сард 47.8 байсан бол энэ сард 47.1 болж буурсан байна. Гэтэл энэ үзүүлэлт 50-аас доош буурсан тохиолдолд эдийн засгийн өсөлт саарч байна гэж үздэг. Шинэ тоон мэдээллүүдийг өнгөрсөн баасан гаригт нийтэлсний дараа олон хөрөнгө оруулагч Хятадын үнэт цааснуудыг худалдах шийдвэр гаргажээ. Энэхүү шинэ нөхцөлд Хятадын Төвбанк хөрөнгө оруулагчдыг тайвшруулахын тулд юанийн ханш цаашид сулрахгүй гэж мэдэгдэхэд хүрсэн аж. Эх газрын Хятадын хөрөнгийн биржүүд дэх хувьцааны ханш өнгөрсөн зургадугаар сараас хойш нэлээд савлагаатай байснаас хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшилд нөлөөлсөн байна. Хятадын Төвбанк экспортлогчдоо дэмжих зорилгоор хоёр долоо хоногийн өмнө юанийн ханшийг сулруулсан ч энэ үйл ажиллагаа нь тус улсын эдийн засгийн төлөв байдал тааруу байна гэсэн дохиог хөрөнгө оруулагчдад өгчээ. Дэлхийн худалдаанд Хятадын эзлэх байр суурийг харгалзан үзвэл тус улсын эдийн засгийн өсөлт саарах нь дэлхийн хэмжээнд нөлөөлнө гэдгийг эдийн засагчид өгүүлдэг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • SedSyFTzgwrOJnnp (188.143.232.43)

    2016-10-15

    3hza6t http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • WHrbVZmtGdXHKdpgGLQ (188.143.232.43)

    2016-10-15

    L0ovJQ http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • zKVRIEPDj (188.143.232.21)

    2016-08-10

    ccE1aY http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com