Ц.Цэрэннадмид эхний ялалтаа байгууллаа

 

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр манай жүдочдоос Эрэгтэйчүүдийн -81кг-д О.Ууганбаатар Шинэ Зеландын Ивика Павлинчтэй эхний барилдаанаа хийж өрсөлдөгчөө илт илүүрхэн цэвэр яллаа.

 

Үүний дараа ОУХМ Ц.Цэрэннадмид дэвжээнд гарч Европын АШТ-ий мөнгөн медальт Туркийн Бусратай Катипоглутай барилдан цаг дуусахад 17 секундын өмнө өрсөлдөгчөө хөмрөн цэвэр ялалт авлаа. Тэрбээр дараагийн барилдаанаа Испанийн бөхтэй барилдана.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)