Бээжин 30 орны төрийн тэргүүнийг урьлаа

 

Хятад улс ирэх сарын 3-нд Чөлөөлөх дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэгдлэх гэж байна. Энэхүү тэмдэглэлт ойн арга хэмжээнд 49 орон урилгаар оролцохоо мэдэгдсэн юм. Бээжин хотноо болох цэргийн жагсаалыг 30 гаруй Төрийн тэргүүн, Засгийн газрын дээд албан тушаалын 19 хүн болон олон улсын байгууллагын 10 албан тушаалтан үзэж сонирхох аж. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Камбожийн эзэн хаан Нородом Сиамони, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жакоб Зума, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын дарга Тан Санг Чыонг, БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын Төв хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга Цуй Лунхай зэрэг 30 гаруй удирдагч оролцохоо албан ёсоор илэрхийлжээ. Мөн Австрали, Бразиль зэрэг 19 орны Засгийн газрын дээд албан тушаалтан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга Маргарет Чэн зэрэг дэлхийн хэмжээний арав гаруй байгууллагын удирдах албан тушаалтан хүрэлцэн ирэхээ мэдэгджээ. Энэхүү цэргийн жагсаалд гадаадын 17 орны цэрэг армийн анги, төлөөлөгчдөөс бүрдсэн 1000 гаруй алба хаагч оролцох юм байна. Түүнчлэн цэргийн жагсаалд Хятадыг Японы түрэмгийллээс Чөлөөлөх дайнд оролцож, амь насаа алдсан 15 орны 100 гаруй цэргийн үр хүүхэд Бээжинд болох тэмдэглэлт баярт оролцохоор болжээ.

 

Х.ЭРДЭНЭ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)