Өнөөдөр болох үйл явдлууд

 

09.00 цагт: Монголын Хэт холын марафон гүйлтийн холбооноос нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөг Монголын Үндэсний олимпийн хорооны 407 тоотод болно.

 

10.00 цагт: Нийслэлийн 11 дүгээр дунд сургуулийн шинэ байрны нээлт болно. Шинэ байртай болохоос өмнө энэ сургуулийнхан 31 дүгээр сургуулийн байранд давхар хичээллэж байсан юм. Арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно.

 

11.00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд 41 орны 1050 оролцогч оролцсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг амжилттай оролцлоо. ‘HAIRWORLD 2016’ тэмцээний аваргууд, Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоо мэдээлэл хийнэ.

 

11.00 цагт: Дэлхийн Банкнаас жилдээ 2 удаа гаргадаг Зүүн Ази Номхон Далайн бүсийн эдийн засгийн тоймыг танилцуулах арга хэмжээ Монгол дахь Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгчийн Газарт болно.

 

11.30 цагт: Эрхээ хамгаалъя гэсэн тамгатай санал асуулгыг бага насны хүүхэд өгч эцэг эхээр нь бөглүүллээ гэсэн мэдээлэл гаргасантай холбоотой “Эрхээ хамгаалья ТББ”-аас "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээлийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

12.00 цагт: Монголын улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны ажил, амьдралаас сэдэвлэн бүтээсэн түүхэн уран сайхны киноны уран бүтээлчид "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээлийн төвд мэдээлэл хийнэ.

 

16.00 цагт: Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон Хүн амын сангаас зудад нэрвэгдсэн 6 аймгийн өрхөд хүргэх хүмүүнлигийн тусламжийг хүлээлгэн өгөх ажиллагаа Онцгой байдлын ерөнхий газарт болно.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)