В.Путин Бээжинд 20 гаруй гэрээнд гарын үсэг зурна

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д ирэх сарын2-нд төрийн айлчлал хийх гэж байна. Хойд хөршийн Төрийн тэргүүн айлчлалынхаа үеэр20 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Энэ талаар БНХАУ-д суугаа ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрей Денисов мэдэгджээ. “Хятадад хийх айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хоёр талт гэрээнд гарын үсэг зурна. Одоогоор гарын үсэг зурах хорь гаруй гэрээ байна” хэмээн Элчин сайд хэлжээ. Эдгээр баримт бичгийн дунд санхүү, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн асуудал чухал байр суурь эзэлж байгаа аж. Түүнчлэн эрчим хүчний салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал нь бүх салбарт стратегийн хамтын ажиллагааны түлхэц болно гэдэгт эргэлзэх зүйлгүй гэдгийг Элчин сайд Аенисов онцолжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ном (103.9.88.56)

    2015-08-28

    Номын сан зарна 95705545 . Хуучины олон ховор ном сэтгүүл романууд зарна,