ХААН Банк Унгарын Худалдааны Төлөөлөгчийн газартай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

 

ХААН Банк нь Унгар, Монголын бизнес эрхлэгч нарт дэмжлэг үзүүлж, цаашдын бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилгоор Унгарын Худалдааны Төлөөлөгчийн газар болох “Мажаар Трейд Хаус” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээг 2015 оны 08-р сарын 25-ны өдөр байгууллаа.

 

Уг гэрээнд ХААН Банкны Гүйцэтгэх захирал Норихико Като, Унгарын худалдааны төлөөлөгчийн газар “Мажаар Трейд Хаус” ХХК-нийн Ерөнхий захирал Шандор Ризак нар гарын үсэг зурлаа.  

 

Энэхүү гэрээг байгуулсанаар ХААН Банкны харилцагч нарт Унгарын шилдэг 2500 гаруй компанийн дээд зэргийн бараа бүтээгдэхүүн, дэвшилтэт техник технологи, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Унгар Улсын Экспорт Импорт (ЭксИм)-ын банкнаас хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хүрэх нөхцөл бүрдэж байгаа юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)