Хүүхдийн агаарын хэрэгцээ

Хүүхдийн өсөлт хөгжилд цэвэр агаар нэн шаардлагатай байдаг. Дулааны улиралд хүүхэд төрснөөс хойш 5-7 хоногийн дараа гадаа гаргаж 10-15 минутаас 2-3 цаг хүртэл хооронд нь завсарлагатайгаар агаарт байлгана.

 

Агаарт унтуулсан ч зүгээр. Харин намар, өвлийн улиралд хүүхдийг 2-3 долоо хоногтойгоос нь дулаахан хувцаслаж -10 -15оС-аас илүүгүй хүйтэнд, салхигүй тогтуун үед агаарт гаргаж болох бөгөөд хүүхдийг урьдчилан +20-22оС-ийн дулаан өрөөнд 2-3 минут нүцгэн байлгаж улмаар хугацааг аажмаар 10-50 минут хүртэл уртасган хүйтэн сэрүүнд дасгасан байх ёстой.

 

Заримдаа агаарын бохирдол ихтэй орчинд гадаа гараад ч хүүхэд агаараар хангагдахгүй, агаарын харьцангуй дутагдалд ордог тул амралт чөлөөгөөрөө хүүхдээ авч хотоос гадагш зугаалах ашигтай.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)