Хүүхдүүд Солонгост үнэгүй эмчлүүлэх боломжтой

 

Бага орлоготой, ядуу буурай амьдралтай өрхийн 1-15 настай хүүхдүүд солонгост үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжтой боллоо. Үүнд арьсны өвчин, батга, харшил, астам, ринит, хэт таргалалт өвчтэй хүүхдийг хамруулах юм байна. Мөн салхин цэцэг, тархины саажилт, нүүр болон гар хөлний саажилт, мэдрэлийн өвчин, тархи нурууны мэдрэлийн гэмтэл, холбоосууд болон шөрмөсний спортын гэмтэл бэртлээ ч эмчлүүлж болох аж. Үүнээс гадна нуруу, нугасны төрөл бүрийн өвчин, нурууны хазайлт, суулттай хүүхдүүдэд ч туслах юм байна. Дээрх төрлийн өвчтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд “Насарет” эмнэлэгтэй хамтран ажиллахаар гэрээ байгуулсан “INECS” компанийн inecskorea@yahoo.com хаяг болон 70118700 утсаар холбогдож, өвчний түүх, одоогийн биеийн байдлаа оношлуулна. Эмнэлгийнхэн хүүхдүүдийн өвчний мэдээлэлд үндэслэн өвчтөнөө сонгон уламжлалт болон орчин үеийн эмчилгээг үнэ төлбөргүй хийнэ. Тус эмнэлэг эмчилгээний зардлаас гадна ирж, очих онгоцны зардлыг ч даах юм.

 

М.АЛТАНЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)