Төрийн банкны ”Харилцагч таныг сонсьё” аян Замын-Үүдэд зочиллоо

 

 

Төрийн банк нь Монгол орныхоо өнцөг булан бүрт байршсан 540 салбар нэгжээрээ дамжуулан, харилцагчдынхаа санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл түгээх, харилцагчидтайгаа эргэх холбоотой ажиллах зорилгоор 2015 оныг дуустал хугацаанд “Харилцагч таныг сонсъё” аяныг зарласан билээ.

 

Тэгвэл өчигдөр Төрийн банкны “Харилцагч таныг сонсъё” аян Замын-Үүдэд зочиллоо.

 

Тэднийг түм түжигнэж бум бужигнасан Замын-Үүд халуун дотно угтан авлаа. Учир нь хичээлийн шинэ жилийн эхлэхтэй холбоотой Өмнөд хөршийг зорих Бизнес эрхлэгч, иргэдийн оргил цаг буюу хамгийн ачаалалтай үе юм.

 

Энэхүү аян хүрээнд Төрийн банкнаас Өмнөд хөршийг зорьсон бизнес эрхлэгч, иргэд болон Замын үүдийн нийт харилцагчидаа зориулан “Харилцагчийн өдөрлөг” зохион байгуулж, цаг хугацаа, зардлыг хэмнэсэн Гялс банк, Moбайл ПОС, Юнион Пэй карт зэрэг банкны бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийн, зөвөлгөө өгч, явуулын банк ажиллуулан тус үйлчилгээнд бүртгүүлсэн харилцагчидаа олон төрлийн хөнгөлөлт, урамшуулалд хамруулан, гарын бэлэг өглөө.

 

Мөн галт тэргээ хүлээн зогсох харилцагчиддаа Төрийн банкны элч хамтлаг Монгол Поп опера Увертюра, МУГЖ, дуучин Д.Энхзул нар өөрсдийн уран бүтээлээр бэлэг барьсанаас гадна Төрийн банкны Замын-Үүд салбарын авъяаслаг харилцагчдын төлөөлөл уран бүтээлээ толилууллаа.

 

         “Харилцагч таныг сонсъё” аян үргэлжилсээр ...

 

 

 ТӨРИЙН БАНК

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)