Ангела Меркель дүрвэгсдийн хуаранд зочлов

 

Германы канцлер Ангела Меркель Саксон мужийн Хайденау хот дахь дүрвэгсдийн хоргодох байраар зочилсон байна. Уг хуаранд барууны хүчнүүдийн мөргөлдөөнд хохирсон дүрвэгсэд олноор суурьшсан аж. Хэдхэн хоногийн өмнө хэт даврагсдын өдөөн хатгалгаар уг хуаранд эмх замбараагүй байдал өрнөж, цагдаагийн30 ажилтан бэртэл авсан билээ. Ойролцоогоор 100 гаруй хүн үймээнд оролцсон байна. Меркель дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг хамгаалах ажилтан, сайн дурынхан болон дүрвэгсэдтэй уулзаж, цагаачлал, дүрвэгсдэд чиглэсэн хүчирхийллийн мөргөлдөөний улмаас үүссэн үймээнийг хатуу зэмлэн буруушаагаад, эдгээр үйл ажиллагааг “Ичгүүртэй хэрэг” боллоо хэмээжээ. Германд энэ онд ирсэн дүрвэгсдийн тоо219 мянгад хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос125 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)