“Сони” дрон онгоц туршлаа

 

Нисгэгчгүй онгоц зохион бүтээх гэсэн “Сони” компанийн олон жилийн судалгаа амжилттай хэрэгжлээ. “Сони” компанийн инженерүүдийн бүтээл“Sony Aerosense” нь бусад төрлийн дрон онгоцноос нисэх хурд, маневарлах чадвараараа давуу юм байна. “Sony Aerosense” нь“V-22” болон “F-35B” төрлийн тэрбум ам.долларын дрон онгоцуудтай харьцуулахад хямд үнэтэй худалдаанд гарах аж. Энэхүү дрон онгоцод нисэх зурвас шаардлагагүй эгц дээшээ хөөрөх зориулалттай ба цагт160 километр хүртэл хурд авах чадалтай юм байна. Хоёр цаг хүртэл хугацаанд нисэх чадвартай “Sony Aerosense” онгоц нь арван килограммаас илүүгүй ачаа тээвэрлэх боломжтой ажээ.

 

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)