Таеквондогийн баг ОУ-ын тэмцээнд дөрөвдүгээр байранд орлоо

Монгол улсын шигшээ багийн тамирчид 2015.08.24-30ны хооронд Болгар улсын Пловдив хотноо зохиогдсон олон улсын таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээнд амжилттай оролцсон билээ.

 

Тухайлбал Ж.Баттулга алтан медаль, М.Мөнхжаргал мөнгөн медаль, эмэгтэй баг алтан медаль /Г.Уранбилэг, М.Мөнхжаргал, С.Будхүү, Ц.Дэлгэрцэцэг, Т.Ариунзаяа, Б.Отгонцэцэг/, эрэгтэй баг мөнгөн медаль /Б.Мөнх-Оргил, Э.Энхтөр, Ж.Баттулга, Б.Даваажамц, Р.Сайханжаргал, А.Дөлгөөн/, хосын сүүлийн төрөлд мөнгөн медаль /Б.Бишгарав, Х.Жандос, Б.Отгонбаяр, Ц.Галсантогтох/ хүртэж багийн дүнгээр Дэлхийн 81 орноос 2 алт 3 мөнгөн медалаар 4 байранд шалгарлаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)