“Исламын улс”-ын хакерын тэргүүнийг устгажээ
- 2015-08-31
- Дэлхий
- 0
АНУ-ын цэргийн хүчин Сирийн нутаг дахь “Исламын улс” зэвсэгт бүлэглэлд агаарын цохилт өгөх үеэрээ уг байгууллагын хакерийн тэргүүн Жунайд Хуссэйныг хөнөөсөн талаар мэдээлжээ. Жунайд Хуссэйн нь “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн цахим цэргийн тэргүүн бөгөөд АНУ-ыг чиглэсэн олон удаагийн интернетийн дайралт хийж байжээ. АНУ-ын албаны нэрээ нууцалсан хүний хэвлэлд хэлснээр, энэ сарын 25-нд Америкийн цэрэг Сирийн Рака хотод агаараас дайралт хийх үедээ Жунайд Хуссэйныг устгасан байна. Энэ мэдээг агаарын дайралтад ойр байсан Америкийн албаны хүн баталсан боловч тус улсын Батлан хамгаалах яам энэ талаар албан ёсоор мэдээлээгүй байна.
Сэтгэгдэл (0)