Эштон Итон 10 төрөлтийн дэлхийн дээд амжилтыг дахин эвдлээ

 

Бээжин хотноо болж өнгөрсөн Дэлхийн хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 10 төрөлтийн аваргын ялагчаар АНУ-ын тамирчин Эштон Итон тодорлоо. Тэрбээр энэ төрөлд 2012 онд 9039 оноогоор дэлхийн дээд амжилт тогтоож байжээ. 15 дахь удаагийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр 9045 оноогоор өөрийн амжилтыг эвдсэн байна. ОХУ-ын нийслэл Москва хотод болсон 14 дэх удаагийн хөнгөн атлетикийн ДАШТ-ний эрэгтэйчүүдийн 10 төрөлтийн тэмцээнд 8809 оноогоор бүх тамирчныг тэргүүлснээр 25 насандаа Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байжээ. 10 төрөлтийн дэлхийн дээд амжилтыг Э.Итон 9045 оноогоор шинэчлэн тогтоосон бол Азийн дээд амжилтыг Казахстаны тамирчин Дмитрий Карпов 2004 оны наймдугаар сарын 24-нд 8725 оноогоор тогтоосон байна. Харин 10 төрөлтийн манай улсын дээд амжилтыг Д.Дамдинсүрэн 1971 оны зургадугаар сарын 30-нд 6028 оноогоор тогтоожээ. Арван төрөлт буюу Декатлон нь хоёр өдрийн туршид арван төрлөөр өрсөлдөж, онооны нийлбэр дүнгээр уралддаг, хөнгөн атлетикийн төрөл аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)