Тедди Ринер жүдо бөхийн дэлхийн аваргын найм дахь медалиа хүртлээ

 

Жүдо бөхийн дэлхийн аваргын түрүүг хамгийн олон удаа буюу долоон удаа хүртсэнээрээ дэлхийн түүхэн дээд амжилт тогтоосон, олимпийн аварга Тедди Ринер дэлхийн аваргын найм дахь медалиа хүртлээ. Тэрбээр +100 килограммын жинд Астанагийн дэвжээнд барилдсан юм. Мэдээж хэрэг Ринер жиндээ чансаагаараа дэлхийд тэргүүлсэн хэвээр. Тедди Ринер 1989 оны дөрөвдүгээр сарын 7-нд Францад төржээ. Харин эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдсан Олимпийн аварга Н.Түвшинбаяр шагналт VII байрт оров. Тэрбээр торгуулийн барилдаанд Бельгийн жүдоч Тома Никифоровтой барилдаж, вазари үнэлгээ алдсанаар хожигдлоо. Н.Түвшинбаяр энэ өдөр өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Жозе Арментерос, Сенегалын Бабоукар Мане, Шведийн Мартин Пасек нарыг хожиж шөвгийн наймд үлдсэн юм. Хэсгийн аваргын төлөө Германы жүдоч Карл-Ричард Фрейтэй барилдаж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр хожигдсон ч торгуулийн барилдаанд Бельгийн жүдоч Тома Никифоровыг дийлж чадсангүй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)