Азийн биржүүдийн үзүүлэлт дахин буурлаа

 

Хятад дахь Шанхайн хөрөнгийн биржийн “Shanghai Composite” үзүүлэлт өчигдөр 0.8 хувиар буурчээ. Өмнөх арилжаагаар энэ үзүүлэлт гурван хувиар буурсан ба өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд Хятадын хөрөнгийн хувьцаанууд огцом хямдарсан билээ. Хятадын эрх баригчид хөрөнгийн зах зээлийг дэмжих хэд хэдэн арга хэмжээ авсан ч хувьцааны үзүүлэлтүүд дахин буурснаар зах зээл сэргэнэ гэсэн найдлага талаар болжээ. Мөн өдрийн турш Хонконгийн хөрөнгийн биржийн Hang Seng үзүүлэлт хасах үзүүлэлттэй байсан ч хаалтын дүнгээр 0.3 хувиар өссөн дүнтэй гарсан бол Японы Nikkei 225 1.3 хувиар буурсан байна.

 

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)