Зөвхөн16 эмэгтэй сонгуульд санал өгөхөөр зоригложээ

 

Саудын Арабад сонгуульд санал өгөх эрхээ эдлэхээр ердөө16 эмэгтэй бүртгүүлснийг “The Jerusalem Post” сонинд мэдээлжээ. Саудын хаан Абдулла 2011 онд эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрх олгохоор амласан нь ийн биелж, энэ онд болох орон нутгийн сонгуульд саналаа өгөх боломжтой болсон билээ. Гэвч тус улсын харьяат28 сая эмэгтэйчүүдээс 16 нь буюу саынал өгөх эрхтэй иргэдийн ердөө 0.0000079 хувь нь л эрхээ эдлэхээр зориг шулуудсан байна. Саудын Арабад шариатын буюу исламын шашны хатуу дэг жаяг хуулиас хүчтэй байдгаас эмэгтэйчүүд эрхээ эдлэх зүрх зориг гаргаж чадаагүйг сонинд өгүүлжээ. Тус улсад эмэгтэйчүүд машин барих, дагалдах хүнгүйгээр гадуур ганцаар явах зэрэг “хэрэг” үйлдвэл ташуурдаж шийтгэдэг. Энэ удаагийн сонгуульд 70 орчим эмэгтэй нэрээ дэвшүүлж, 80 гаруй эмэгтэй санал хураах ажилд оролцоно гэдгээ өмнө нь илэрхийлсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)