ХААН Банк “Ахлах сургууль–Англи хэл” төслийг дэмжин ажиллаж байна

 

Хичээлийн шинэ жилийн босгон дээр нийслэлийн алслагдсан сургуулиудын ахлах ангийн сурагчдын англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилго бүхий “Ахлах сургууль–Англи хэл” төсөл нээлтээ хийлээ.

 

“Ахлах сургууль–Англи хэл” төсөл нь Монгол хүүхдэд тусгайлан зориулсан англи хэлний эрчимжүүлсэн сургалтын технологи бөгөөд төслийн эхний шатанд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 71, 58, 35-р сургуулийн 8-р ангийн 400 сурагчийг хамруулан, цаашид урт хугацаанд олон сургуульд үргэлжлэх юм.

 

Энэхүү төслийг БСШУЯ, “Talk Talk English” төвөөс санаачлан, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ХААН Банкнаас санхүүжүүлж, дэмжин ажиллаж байна. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд ХААН Банкны Улаанбаатарын Иргэдийн банкны захирал Д.Ариунбат, “Talk Talk English” төвийн захирал Тревер Сайрад, 58-р дунд сургуулийн эрдэмтэн багш нар, сурагч багачууд оролцлоо.

 

ХААН Банк боловсролын салбарыг дэмжсэн олон бодитой ажлыг өрнүүлсээр ирсэн бөгөөд оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлах, оюутан залуусын дунд банкны олимпиад, эрдэм шинжилгээний хурал, илтгэлийн уралдаан зохион байгуулах, сургуулийн сургалтын танхимыг тохижуулах зэргээр уг салбарын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.

 

Энэ удаа дэмжин ажиллаж байгаа “Ахлах сургууль–Англи хэл” төсөл нь ЕБС-ийн англи хэлний багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх, Монгол хүүхдэд англи хэлийг эзэмшүүлэх шинжлэх ухааны үндэслэл бүхий үр дүнтэй арга зүйг боловсруулах, англи хэлний боловсролыг дэлхийн стандартад нийцүүлэн эзэмшүүлэх ач холбогдолтой юм. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Нарантуяа (66.181.191.253)

    2018-07-24

    Тус свргуульд математикийн багшаар ажилоаж байнаад тэтгэвэртээ гарсан Нарангэрэлийн утсыг хэлж тусална уу