Си Зиньпин Н.Назарбаевыг хүлээн авч уулзав

 

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Хойд Хятадыг чөлөөлсөн дайны 70 жилийн ойн баярт оролцохоор Бээжин хотод айлчилж байгаа билээ.Тэрбээр айлчлалынхаа хүрээнд БНХАУ­ын дарга Си Зиньпинтэй өнгөрсөн даваа гаригт Хятадын Ардын их хурлын тэргүүлэгчдийн танхимд уулзжээ. Хоёр орны Төрийн тэргүүн Хятад Казахстаны харилцаа, цаашдын түншлэлийн асуудлаар ярилцсан байна. Тус улсуудын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа богино хугацаанд хурдацтай хөгжиж байгааг уулзалтын үеэр Си Зиньпин дарга онцолсон болохыг “Синьхуа” агентлаг мэдээллээ. Харин Нурсултан Назарбаев “Хятадын ард түмэн фашизмын эсрэг дайны ялалтад олон хүнээ алдаж, асар их хохирол амссан. Энэ хэмжээгээрээ дэлхийд энх тайвныг тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн. Манай хоёр орны стратегийн түншлэл, гадаад харилцаа хөгжлийн шинэ шатад хүрснийг онцолъё” гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)