Пак Гын Хе: Сөүл Пхеньяны нэгдлийн төлөө энх тайвны хөдөлгөөн эхлүүлнэ

 

Солонгосын хойгт үүссэн хурцадмал байдлыг намжаах зорилгоор Бүгд Найрамдах Солонгос улс болон Ардчилсан Солонгосын төлөөлөгчид Пханмунжомд өнгөрсөн долоо хоногт амжилттай хэлэлцээр хийсэн билээ. Энэхүү хэлэлцээрийн талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе "Пханмунжомын хэлэлцээр амжилттай боллоо. Солонгосын хойгийн амар амгалан байдал, Сөүл Пхеньяны нэгдлийн төлөө энх тайвны хөдөлгөөн эхлүүлнэ" хэмээн улсынхаа Засгийн газрын хуралдаан дээр хэлсэн байна. БНСУ­ын Төрийн тэргүүн хоёр улс 1950­1953 оны дайны уршгаар тусгаарлагдсан нэгэн гэр бүл, ахан дүүсийн уулзалтыг сэргээнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Солонгосчуулын өвөг дээдсээ дурсах болон ургацын баяраа тэмдэглэдэг есдүгээр сарын 27­нд уг уулзалтыг зохион байгуулдаг байжээ. Удахгүй болох хэлэлцээрээр ахан дүүсийн уулзалтыг энэ сарын 7­нд зохион байгуулах талаар ярилцах юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)