Төрийн банк 3 дах жилдээ “Оюутны тангарагийн баяр”-ыг зохион байгууллаа

 

 

Монгол улсад Оюутны байгууллага үүсч хөгжсөний 72 жилийн түүхэн ойг тохиолдуулан Монголын Оюутны Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны тангарагийн баяр” 2015 оны 9-дүгээр сарын 1-ний өдөр эзэн Чингисийн талбайд боллоо.

2015-2016 оны хичээлийн жилийн баярт зориулсан Тангарагийн баярыг Төрийн банк 3 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан, Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр болон Их дээд сургуулийн удирдлагууд оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Төрийн банк сүүлийн 3 жил Монголын Оюутны Холбоотой хамтын ажиллагаатай ажиллаж, оюутны нэрийн хуудас болсон смарт картыг оюутан залуустаа хүргэж, өнөөдрийн байдлаар энэхүү картыг Монголын нийт тогтмол ашиглаж байна.

Мөн энэ үеэр тус банкнаас оюутнуудаас 2 азтанг тодруулж, тус бүр бүтэн жилийн сургалтын төлбөрөөр урамшууллаа.

Оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрын батламжийг Оюутны тангарагийн баярт зориулсан шоу тоглолтын үеэр Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан, Бизнес хөгжлийн газрын захирал А.Ганбаатар, Маркетингийн хэлтсийн захирал Г.Болорсүх нар гардуулсан юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)