Украинд цалингийн доод хэмжээг нэмэгдүүлнэ

Украины Ерөнхий сайд А.Яценюк тус улс дахь амьжиргааны доод төвшин, цалин-гийн доод хэмжээг энэ сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, холбогдох хуулийн төслийг парламентад танил цуулснаа мэдэгджээ. Энэ арга хэмжээг арванхоёрдугаар сарын1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөснийг А.Яценюк өмнө нь мэдэгдэж байсан юм. Цалин тэтгэврийн хэмжээг нэмснээр Украины төсвийн зардал10 тэрбум гривна буюу500 сая орчим ам.доллараар нэмэгдэж, 12 сая хүний орлого сайжирна гэдгийг Ерөнхий сайд өгүүлсэн байна. Энэ төлөвлөгөө ажил хэрэг болсон тохиолдолд цалин-гийн доод хэмжээ сард 1218-аас 1378 гривна болж өснө. Энэхүү нэмэгдэл болох160 гривнгаар 2.5 кг хиам худалдан авах боломжтой аж. Украинд 2014 онд цалингийн доод хэмжээг гадаад валютад шилжүүлэхэд 152 ам.доллар болж байсан бол одоогийн ханшаар ердөө 55 болж буурчээ. Харин энэ сард цалинг нэмсэн тохиолдолд 62 ам.доллар болж өсөх юм. Энэ нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд иргэдийн бодит орлого буурсаныг нөхөж чадахааргүй нэмэгдэл юм. Украины эрх бариг чид цалин, тэтгэврийг төлөвлөсөн хугацаанаасаа өмнө нэмэхээр шийд вэрлэсэн нь удахгүй бо-лох орон нутгийн сонгуультай холбоотой хэмээн Оросын зарим улс төр судлаач дүгнэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)