Монголын армийн 75 алба хаагч Тянь-Аньмэний талбайд ялалтын баярт жагсав

 

 Хойд Хятадыг Японы түрэм ­гийллээс чөлөөлсний 70 жилийн ойн ялалтын баярын жагсаал Бээжин хотод өчигдөр боллоо. Энэхүү түүхт ойг Хятадын ард түмэн анх удаа тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Түүхт ялалтын 70 жилийн ойд хүрэлцэн ирсэн улс орны тэргүүнүүдийг Хятад улсын дарга Си Зиньпин гэргий Пэн Лиюаний хамт Тянь­ Аньмэний талбайн Дуньмэнь хаалганы өмнө хүлээн авч, хүндэт гэлийн индэрт урьжээ. Баярт зориулсан цэргийн сүрт жагсаалыг үзэж сонирхохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ­ ын ерөнхийлөгч Пак Гын Хэ, ОХУ­ын Ерөнхийлөгч Владимир Путин, Казакстан улсын Ерөнхийлөгч Н.Назар баев нар урилга хүлээн авч тус арга хэмжээнд өөрийн биеэр оролцжээ. Мөн НҮБ­ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гимун, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал зэрэг олон улсын байгууллагын дарга нар ч оролцсон байна. Энэхүү жагсаалд Монгол Улсыг төлөөлөн Зэвсэгт хүчний 31 анги байгууллагын 63 алба хаагч, хилийн цэргийн 11 анги байгууллагын 12 алба хаагч алхсан байна. Жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар удирдан чиглүүлсэн бол бүрэлдэхүүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Хаш­Эрдэнэ командлан алхжээ.

 

Си Зиньпин: ХЯТАДЫН АРМИ 300 МЯНГАН ЦЭРГЭЭ ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨ ЦОМХОТГОНО

 

Хятадын коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин Японы түрэм­ гийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний түүхт ялалтын 70 жилийн ойг нээж үг хэлжээ. Тэрбээр “Дайн бол энх амгалан амьдралыг ард түмэнд мэдрүүлдэг. Дэлхийн хөгжлийн өнөөдрийн чухал сэдэв бол энх тайван юм. Харамсалтай нь дэлхийд өнөөдөр ч дайн самуун тай байна. Дайны аюул хүн төрөлхтөнд заналхийлсэн хэвээр байна. Хятад улс ямагт энх тай ван хөгжлийн замыг сонгоно. Манай улс хөгжлийн дээд шатанд хүрсэн ч ноёрхож, түрэмгийлэхгүй. Бид өөрийн биеэр амссан гунигт түүхийг бусад үндэстэнд уч­руулахыг хүсэхгүй байна. Хятадын ард түмэн дэлхийн олон орны ард түмэнтэй найрсаг харилцаж, Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайн, дэл хийн фашизмын эсрэг дайны ялалтыг түргэтгэсэн юм. Бид хүн төрөлхтний шинэ түүхэнд чухал хувь нэмэр оруулах болно” гэжээ. Мөн Си Зиньпин дарга “Харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцах нь хөгжлийн зөв шийдэл юм. Дэлхийн олон улс орон хамтдаа НҮБ­ын дүрмийн зорилт зарчмыг баримтлан, олон улсын тогтолцоог хамгаалж, дэлхийн энх тайван, хөгжлийн эрхэм дээд үйлсийг хамтдаа урагшлуулах нь зүйтэй. Иймээс Хятад улс цэргийн хүчээ 300 мянгаар танах болно” хэмээжээ.

 

БАЯРЫН ЖАГСААЛД 17 УЛСЫН АРМИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ

 

Цэрэг армийнхаа тоогоор Хятад улс дэлхийд тэргүүлдэг билээ. БНХАУ нь 2.3 сая цэргийн алба хаагчтай юм. Хориотой хотын Янмэн хаалганы үүдэнд БНХАУ­ ын 56 үндэстнийг илэрхийлсэн 56 их буу байршуулан 70 удаа буудсанаар ялалтын баярын жаг саал эхэлсэн байна. Баярын жаг саалд Хятадын армийн 500 тех ник хэрэгсэл, Нисэх хүчний 200 гаруй онгоц, нисдэг тэргийг танилцуулсан байна. Тухайлбал, агаарын цэргийн нисгэгчгүй онгоц, “DF26” пуужин хөөргөх машин, “ТJ401” танкийн цувааг танилцуулсан байна. Ялалтын бая рын сүрт жагсаалд 17 орны армийн төлөөлөл оролцжээ. Энэ бол Хятад улсад анх удаа гадаадын армийн төлөөлөл жагс­ сан явдал юм. Жагсаалд Монгол, Бело русс, Куба, Египет, Казахстан, Киргиз, Мексик, Пакистан, Серби, Тажикстан, ОХУ зэрэг 11 орон армийн төлөөллөө илгээсэн байна. Улс орнуудын цэргийн хайрцагласан жагсаалд 75 цэр­ гийн бүрэлдэхүүн багтжээ. Мөн Афганистан, Камбож, Фижи, Лаос, Вануату, Венесуэл зэрэг зургаан улс долоон хүний бүрэлдэхүүнтэй төлөөллөө оролцуулжээ. Японы түрэмгийллийн эсрэг дайнд оролц сон гоминьдан болон коммунист намын ахмад дайчид, тэдний үр хүүхэд болох 300 гаруй хүнээс бүрдсэн цуваа жагсаалын эхний эгнээнд явж, гавьяаныхаа хүндэт гэлийг хүлээсэн юм. Анх удаа сүр дуулиантай тэмдэглэсэн Хятадын ялалтын баярын жаг­ саал Бээжингийн тэнгэрт 70 мян­ ган тагтаа, таван махбодийг бэл­ гэд сэн таван өнгийн 70 мянган агаарын бөмбөлөг хөөргөснөөр өндөрлөлөө.

 

АХМАД ДАЙЧДАД ДУРСГАЛЫН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

 

Хятад улсын дарга Си Зинь­ пин Хятадыг чөлөөлөх дайнд оролц сон ахмад дайчид, чөлөөнд гарсан генералууд, тус дайны ялалтад хувь нэмрээ оруул­ сан гадаадын төлөөлөгчид, тэд­ ний гэр бүлийнхнийг Ардын тэргүүлэгчдийн ордонд хүлээн авч, дурсгалын медаль гардууллаа. Энэ хүү дурсгалын медаль гар­ дуулах ёслолд Манжуурыг чөлөө­ лөх дайнд оролцсон Зөвлөл тийн Улаан армийн ахмад дайчид, АНУ­ ын агаарын цэргийн хүчний ахмад дайчид оролцсон байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (103.26.195.16)

    2015-09-05

    Manai huvtsas hamgiin muhai ni bna solimoor yum