Д.Отгондалай мөнгөн медалийн болзол хангалаа

 

Азийн аварга шалгаруулах XXVIII дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд өнөөдөр болж байна. Дөнгөж сая 60 кг-д Азийн наадмын аварга Д.Отгондалай Узбекстаны тамирчин Авдураймовтой тулалдаж ялалт байгууллаа. Тун удахгүй манай хоёр тамирчин 49 кг-д өрсөлдөж буй Г.Ган-Эрдэнэ Филиппиний Ладон Рогантой, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат Казахстаны тамирчин Дэлхийн аварга Данияартай медалийн өнгө хувиргах шийдвэрлэх тулаанаа хийх гэж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)