Живж үхсэн бяцхан хүүгийн ааваас ярилцлага авчээ

уркийн эрэгт цогцос нь шидэгдсэн байсан гурван настай сири хүүгийн аав “ВВС” телевизэд ярилцлага өгчээ.

Алан Курди хүүгийн аав Абдуллагийн ярьснаар, тэдний завь Туркээс Грекийн Кос арлыг зорин хөдөлснийхөө дараахан давлагаанд дайрагдсан байна.

“Би эхнэр, гурав болон таван настай хөвгүүдээ барьж авахыг маш их оролдсон ч ямар ч найдвар байгаагүй. Тэд нэг нэгээрээ амиа алдсан” гэж тэрбээр хэлжээ.

Гадаадад шинээр сайхан амьдрах найдвар тээн Сириэс дүрвэсэн хэдэн мянган хүний дунд энэ гэр бүлийнхэн байсан юм.

Энэ он гарснаас хойш тэнгисээр Европт хүрэхээр явах замдаа хэдэн мянган цагаач амиа алдаад байгаа билээ.

“Миний хүүхдүүд энэ хорвоогийн хамгийн өхөөрдөм, хөөрхөн хүүхдүүд байсан. Хүмүүст хүүхдүүдээс нь илүү үнэ цэнэтэй зүйл энэ хорвоод байдаг гэж үү?” гэж хүүгийн аав ярьжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)