Хулгайчийг үйлдэл дээр нь авсан фото зургийнх нь дагуу хэзээ ч барих боломжтой боллоо

 

        Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй гэмт хэргийн дийлэнх хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэгийг судалгааны дүн харуулдаг.  Тэгвэл орон сууц болон зуслангийн байрны хулгайг таслан зогсоох боломжтой хямд, эвсээрхэн тоног төхөөрөмжийг оруулж ирээд байгаа “Дохиолол Хамгаалалтын Систем” компанийн зөвлөх Д. Атарсайхантай  хулгайн аюулыг багасгах боломжийн талаар ярилцлаа.

 

-Хулгайн аюулыг багасгах ямар боломжууд байна бэ ?

 

-“Хулгай хар мөртэй “ гэж манайхан жигшин ярьцгаадаг. Иргэн бүрийн хувийн өмчийг Цагдаагийн байгууллага хянаж хамгаалах боломжгүй болохоор тухайн өмчийн эзэн өөрийн эд хөрөнгийг хянах хяналтаа сайжруулах хэрэгтэй болж байгаа юм. Хяналтаа сайжруулна гэдэг нь өөрийн өмчийг ямар ч эзэнгүй орхиод явах бус хэрэв боломжтой бол дохиололд хамруулах эсбөгөөс тухайн обьектийг хянах боломж бүхий ямар нэг төхөөрөмжийг суурилуулах хэрэгтэй гэсэн үг юм. Манай иргэд дохиололд хамрагдана гэхээр тоног төхөөрөмжийг нь худалдаж авч тавиулах, мөн сар бүр хамгаалалтын төлбөр төлөхөөс нь төвөгшөөдөг. Тэгвэл техник технологи асар хурдтай хөгжиж байгаа өнөө үед  ганцхан ширхэг жижигхэн төхөөрөмжөөр хэрэглэгч обьектоо хянах боломжтой болоод байна. Манай компани яг ийм хамгийн сүүлийн үеийн дохиолол хамгаалалтын төхөөрөмжүүдийг шинээр оруулж ирээд байна.

 

-Танай компанийн оруулж ирсэн энэхүү төхөөрөмжүүдийн гол онцлог юу бэ ?

 

-Төхөөрөмжийн хамгийн гол онцлог нь суурилуулах болон ашиглахад маш хялбар, овор багатай, хямд төсөр, цахилгаан эрчим хүч шаардлагагүй. Гар утасны сүлжээ байгаа ямар ч газарт ажиллах боломжтой юм. Хэмжээний хувьд 9х6х5 см, 145 гр буюу манай хүмүүсийн мэдэх хулгайн дохиоллын хөдөлгөөн мэдрэгчтэй овор, жин ойролцоо. Хэрэглэгч ганцхан ширхэг энэ төхөөрөмжийг гэртээ суурилуулахад хангалттай. Эзгүй үед гэрт чинь гадны биет нэвтэрсэн тохиолдолд энэхүү төхөөрөмж Таны гар утас болон урьдчилан сануулсан нэмэлт 5 дугаарт түгшүүрийн дуудлагыг дуут дохио ба мессеж хэлбэрээр өгөх юм. Дуут дохио гэдэг нь тухайн төхөөрөмжинд суурилуулсан сим картны дугаараас таны утсанд дуудлага ирэхийг хэлж байгаа юм. Ингэснээр таныг унтаж байсан ч сэрээх болно.  Төхөөрөмжийг худалдан авсан хэрэглэгч өөрийн байрны СӨХ-ийн жижүүрийн утсыг, хэрвээ зуслангийн байшинд тавьсан бол  зуслангийн манаачийнхаа утсыг нэмэлт 5 дугаарын нэгэнд оруулж сануулсанаар түгшүүрийн дуудлагыг маш богино хугацаанд шалгах боломжтой болж байгаа юм. Төхөөрөмж нь батарейгаар тэжээгдэн ажиллах бөгөөд батарейны ашиглалтын хугацаа  6 сар. Энэхүү төхөөрөмж нь -25 –аас +50 градусын орчинд ажиллах боломжтой тул эрчим хүч, дулаанд холбогдоогүй обьектод ч суурилуулж болох давуу талтай юм. Манай иргэд олон сая төгрөгний үнэтэй автомашинаа 1-2 ширхэг цоожинд найдаад гараждаа орхидог. Гэтэл орчин цагийн хулгайч нар ямар ч төмөр цоожийг эвдлэх багажтай болчихоод байгаа билээ. Тэгвэл манай энэ төхөөрөмжийг гараждаа тавьсанаар хулгайчийг газар дээр нь барих боломжтой болно. Мөн өдрийн цагаар автомашинаа хулгайгаас хамгаалах зорилгоор автомашиндаа авч, явж болно. Ингэснээр хэрэглэгч ганц төхөөрөмжөөр өдөртөө автомашинаа, шөнөдөө гаражаа хамгаалж чадах ховор боломжоор хангагдаж байгаа юм.

 

-Хулгайчийн фото зургийг үйлдэл дээр нь аваад имэйлээр явуулдаг төхөөрөмж бас оруулж ирсэн гэсэн үү ?

 

-Тийм ээ. Энэхүү төхөөрөмж нь мөн урдах төхөөрөмжтэй ажиллах зарчмын хувьд адил бөгөөд өөр дээрээ нэмэлт камерийн системтэй юм. Овор хэмжээний хувьд бага зэрэг том буюу 11х7х6 см, 165 гр жинтэй. Обьектод гадны биет нэвтэрсэн тохиолдолд мөн түгшүүрийн дуудлагыг хэрэглэгчид явуулахаас гадна нэвтрэгч этгээдийн фото зургийг хэрэглэгчийн имэйл хаягт илгээнэ. Ингэхдээ фото зураг авч байгаа нь хулгайч этгээдэд огт мэдэгдэхгүй бөгөөд анхны зургийн дараа 6-30 секундын дотор дахин 2 дахь зургийг авна. Хохирогч иргэн хулгайчийн үйлдэл дээр нь авсан фото зургийг Цагдаагийн байгууллагад аваачиж өгөхөд л хангалттай. Ингэснээр Цагдаагийн байгууллага хулгайчийг  эд мөрийн баримтын дагуу хэзээ ч  барих боломжтой болж байгаа юм. Магадгүй тухайн үед хулгайч нь хулгай хийж амжаагүй ч гэсэн хаалга, цонх зэрэг эд зүйлсийг эвдэж гэмтээх тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл хулгайчийн фото зургийг авч баримтжуулсанаар энэхүү хохирлыг гэмт этгээдээр нөхөн төлүүлэх бүрэн боломжтой юм.

 

 

-Орон сууц болон зуслангийн байраа удаан хугацаагаар орхин явахад хулгайгаас гадна ус алдах, гал түймрийн аюул зэрэг сэтгэл зовоосон асуудлууд бас байдаг ?

 

-Манай компани нь орон сууц болон зуслангийн байшингийн ус алдалт, галын аюулыг мэдэрч түгшүүрийн дуудлагыг хэрэглэгчийн гар утсанд мэдээлдэг төхөөрөмжүүдийг мөн хэрэглэгчдэд санал болгож байна. Эдгээр төхөөрөмжүүд нь бас овор хэмжээ багатай, ашиглахад хялбар, батарейгаар ажилладаг бөгөөд ус алдсан ба гал гарсан тухай мэдээллийг хэрэглэгчийн гар утсанд дуут дохио болон мессеж хэлбэрээр илгээдэг юм.

 

-Эдгээр төхөөрөмжүүдийг ямар үнээр борлуулж байгаа бэ ?

 

-Гар утсанд хулгайн мэдээллийг дамжуулагч төхөөрөмж нь 240,000 төгрөг, хулгайн мэдээлэл болон хулгайчийн зургийг дамжуулагч төхөөрөмж нь 340,000 төгрөг, ус алдалтыг мэдрэгч төхөөрөмж нь 280,000 төгрөг, галын аюулыг мэдээлэгч нь 290,000 төгрөгний үнэтэй. Хамгийн гол нь эдгээр  төхөөрөмжийг худалдан авсан хэрэглэгч дахин нэмж ямар ч зардал гаргах шаардлагагүй байдаг нь маш том давуу тал болдог юм.

 

-Танай энэ шинэ төхөөрөмжүүдийг зуслангийн байртай иргэд илүү их сонирхох юм шиг санагдлаа

 

-Тийм шүү. Нийслэлийн хойд чиглэлийн буюу Шадивлангаас Санзай хүртэлх зуслангууд бол дохиололд хамрагдах боломжтой байдаг. Харин Бэлх, Сэлх, Сэлбэ, Зүүн Салаа, Гацуурт, Найрамдал чиглэлийн зусланд байшин хаустай иргэд бол боломжтой нэг нь манаачтай боломжгүй нь тэр хавийнхаа байнга байдаг айлд захиж хэдэн төгрөг өгөх замаар л  явж ирсэн. Тэр захисан айлууд нь алсаас харж тандсан байдлаар л  тухайн обьектийг хамгаалдаг. Тэгвэл манай энэ төхөөрөмжийг авч тавьсанаар тухайн обьект  24 цагийн туршид хамгаалалтанд хамрагдаж байгаа юм. Мөн  ахуйн хулгай хамгийн их гардаг гэр хорооллын иргэдэд маш их хэрэгтэй . Тэр бүү хэл 2-3 айл дундаа нэг төхөөрөмж худалдаж аваад ээлжээр буюу эзгүй байгаа айлдаа тавиад эзэнтэй айлынхаа утсанд түгшүүрийн дуудлага нь ирдэг байдлаар тохируулж ашиглаж болно.    

 

-Танай компанийн байрлал хаана билээ ?

 

-Манай компани дохиолол хамгаалалтын чиглэлээр 10 дахь жилдээ ажиллаж байна. Хэрэглэгчид маань бараг мэдэх болов уу даа. Хүүхдийн урлан бүтээх төвийн арын 100  айл руу явдаг их тойруугийн гудамжны замаар явахад “Дохиолол Хамгаалалтын Систем” гэсэн манай хаяг тод харагдаж байдаг. Бид хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэх үүднээс захиалгыг үнэ төлбөргүй хургэн өгч, газар дээр нь тохируулгыг нь хийн хүлээлгэн өгч байна. Манай борлуулалтын албаны утас – 322536, 94082050, 99102050. 

 

-Ярилцлага өгсөн Таньд баярлалаа.

 

-Баярлалаа        

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • (182.160.2.180)

    2015-10-30

    Наад тоног төхөөрөмжийг чинь тавиад хулгайч нарыг яг үйлдэл дээр нь барьж чадах уу

  • zochin (150.129.141.206)

    2015-10-28

    Bichleg zurag niblaa geed olddoggui yum bnalee. Manai orond shuud zurag bichlegees ni huniig oljchaddaggui. Iim bhad kamer hereg bna uu

  • З (112.72.13.62)

    2015-10-28

    Арай л үнэтэй байна хядарвал хэрэглэгч олон байна ш дээ

  • (103.9.90.130)

    2015-10-28

    HULGAICHIIN ZURAG KAMERT ULDSSEN BHAD TSAGDAA TERNIIG OLDOGGUI UM BNALE

  • Зочин (150.129.141.250)

    2015-09-17

    Харин ч гайгүй юм биш үү... Авч хэрэглэж үзнээ

  • (122.254.127.81)

    2015-09-16

    Арай л үнэтэй байнааа

  • Зочин (103.26.194.220)

    2015-09-14

    Зусланд тавиулбал зүгээр эд байна даа

  • (175.211.106.5)

    2015-09-11

    yamr tom ed ve ug n jijig n baidagshd

  • (103.9.90.130)

    2015-09-11

    ЭНЭ ЗУРГАН ДЭЭРХ НӨХӨР ТӨХӨӨРӨМЖӨӨР БАРИГДСАН ХУЛГАЙЧ ЮМУУ