Боксчид ДАШТ-д мордлоо

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тулалдах манай дөрвөн боксчин өчигдөр Катар улсыг зорьсон. Хуваарийн дагуу энэ сарын 5-12-ны өдрүүдэд Катарын Доха хотноо боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

 

Дэлхийн боксын холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу тухайн тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд эхний долоодугаар байрт бичигдсэн тамирчин ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болсон билээ.Монголын Улсыг төлөөлөн 49 кг-д Г.Ган-Эрдэнэ,  56-д Э.Идэрхүү,  60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д  Б.Түвшинбат нар дэлхийн аваргын, Рио-2016 олимпийн эрхийн төлөө тулалдахаар эх орноосоо мордлоо.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (112.72.13.116)

    2015-10-03

    Мөнх-Эрдэнэ яасан бэ???