Украины эдийн засаг энэ онд 11 хувиар “агшина”

 

Украины ДНБ-ий хэмжээ 2015 онд 11 хувиар буурна гэсэн таамгийг ОУВС-гаас дэвшүүлжээ. Харин 2016 онд хоёр хувиар өснө хэмээн сангийн мэргэжилтнүүд таамагласан байна. Сангийн тө лөөлөгч Н.Георгиевийн өгүүлс нээр Украины экспортын салбарын үйлдвэрлэл сэргэж, хэрэглэгчид болон хө рөнгө оруулагчдын итгэл сэргэн зээлийн нөхцөл хөнгөрс нөөр дээрх өсөлт га рах боломжтой аж. ОУВС Украины эдийн засгийг 2015 онд есөн хувиар буурна гэсэн таамгийг өмнө дэвшүүлж байсан билээ. Харин Дэлхийн банкнаас тус улсын эдийн засаг энэ онд 12 хувиар буурч, инфляци50.8 хувьд хүрнэ хэмээн өнгөрсөн сарын 22-ны өдөр нийтэлсэн тайландаа өгүүлсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)