Францад үер болж 16 хүн амь үрэгдлээ

 

Өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрүүдэд болсон гэнэтийн үерийн улмаас Францын Биот хотод 17 хүн амь үрэгдсэн байна. Энэ талаар тухайн бүсэд очиж, байгалийн гамшгийн нөхцөл байдалтай биечлэн танилцсан тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд хэлсэн байна.Үерийн ус Биот хотод өнгөрсөн бямба гаригийн шөнө дунд орж ирсэн бөгөөд маш хурдан хугацаанд хот усанд автжээ. Амь үрэгдэгсдийн ихэнх нь тэтгэвэртээ гарсан хөгшчүүл байсан бөгөөд тэд өндөр настангуудын амьдардаг байрныхаа гадна талбайд байхдаа үерийн усанд автан нас барсан байна. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд үерт автсан хотын оршин суугчдад, ялангуяа ихээхэн хэмжээний хохирол амсаад байгаа хотын дэлгүүрүүд болон бусад үйлчилгээ эрхлэгч газруудад тусламж үзүүлэхээ амласан байна. Үерийн усны улмаас авто зам, төмөр зам нилдээ шаварт автаад байгаа нь замын хөдөлгөөний саатал үүсэх нөхцлийг бүрдүүлээд байгаа юм. Үерийн усны хэмжээ дээд тал нь 17 см-т хүрсэн ба өчигдрийн байдлаар тус хотын олон мянган айл өрхийн цахилгаан тасарсан байдалтай байлаа. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)