“Континентал” баг “Хүрхрээ” лигт илүүрхлээ

 

Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан "Хүрхрээ” нэгдүгээр лигийн сүүлийн тойргийн тоглолтууд болж лигийн аварга баг тодорлоо. Үүнд “Континентал”, “Хангарьд”, “Баянгол”, “Шарын гол” гэсэн дөрвөн баг өрсөлдөв. Сүүлийн тойргийн тоглолтын өмнө дээрх багууд тус бүр 21 оноотой байсан билээ.

Сүүлийн тойрог “Шарын гол”-“ДМЮ” багын тоглолтоор эхэлж, улмаар “Шарын гол” өрсөлдөгчөө 13:2 харьцаатай хожсон бол мөн лигийн аваргын төлөө өрсөлдөж байсан “Хангарьд”-“Метро” багийг хожсоноор "Хүрхрээ” нэгдүгээр лигийг 24 оноогоор тэргүүлж эхэлсэн.

Гэвч тэдний баяр удаан үргэлжилсэнгүй. Энэ өдрийн сүүлийн тоглолтыг хийсэн “Континентал”-“Баянгол” багын тоглолт тун ширүүн болж, найман гоолтой тоглолтын эцэст “Континентал” 5-3 харьцаатай хожил байгуулав.

Ийнхүү “Континентал” тус лигийг аваргалсан юм. Тус лигийн аварга болон хоёрдугаар байранд орсон “Хангарьд” баг ирэх улирлаас “Хүрхрээ” үндэсний дээд лигт дэвшин тоглох эрхтэй болсон бол “Баянгол” баг дээд лигт тоглох эсэхээ плей-оффын тоглолтоор шийдэхээр боллоо.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)