“Арсенал” ”хар” цувралаа төгсгөв

 

Өчигдөр шөнө Английн Аварга шалгаруулах тэмцээний наймдугаар тойргийн хүрээнд “Арсенал” буюу их буучид “Эмирэйтс” цэнгэлдэх хүрээлэндээ “Манчестер Юнайтэд” багийг 3:0-ээр бут ниргэв. 

Ийнхүү Лондон хотын баг 1998 оны есдүгээр сараас хойш Премьер лигт “МЮ”-г илт давуу буулгаж байгаагүй хар түүхэндээ цэг тавьжээ. Тэгэхэд их буучид улаан чөтгөрүүдийг яг ийм тоогоор хожсон билээ. 

Мөн Арсен Венгерын залуус “МЮ”-г дийлэлгүй найман тоглолт дараалан тоглосны эцэст хожил байгуулав. Өмнө нь тэд гурван удаа ничэж, таван удаа “МЮ” хожиж байсан юм.  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)