Си Зиньпин М.Цукербергийн хүсэлтийг хүлээн авсангүй

 

        Хятадын удирдагч Си Зиньпин удахгүй төрөх охиндоо хятад нэр өгөхийг хүссэн М.Цукербергийн гуйлтыг хүлээн авахаас татгалзжээ. Си Зиньпин фэйсбүүк цахим сүлжээг үндэслэгчийн энэхүү хүсэлтэд “үгүй” хэмээн хариулаад “Энэ бол маш том хариуцлага” хэмээн тайлбарласан байна. М.Цукерберг Хятадын удирдагчтай Ерөнхийлөгч Б.Обамагийн зохион байгуулсан хүлээн авалтын үеэр буюу өнгөрсөн сарын 25-ны өдөр уулзаж, ярилцжээ. М.Цукерберг 2010 оноос хятад хэл судалж эхэлсэн бөгөөд 2014 онд Бээжин дэх Цинхуа их сургуульд үг хэлэхдээ хятадаар чөлөөтэй ярьдаг гэдгээ олон нийтэд харуулсан юм. Хятадад фэйсбүүк сайт ашиглахыг2009 оноос хориглосон билээ. Учир нь, Шинжааны бүс нутаг дахь сөрөг хүчнийхэн тус сайтын тусламжтайгаар Урумчи хотноо эрх баригчдын эсрэг тэмцэл өрнүүлсэн хэмээн Хятадын эрх баригчид үздэг аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (183.81.169.22)

    2015-10-05

    Manai elbegeeges guihgui shuud sekundiin dara nerugnu shde

  • (183.81.169.22)

    2015-10-05

    Tarvaga tegehed hoshgorch ireed l monholjingoo gj ner uguu bizde. Haya muutai hun bolohoor ner ni tohitohgui bgan bish bga da. Tom gurnii tom hun tsaanaa l uur bhiin. Manai tarvaga bie ni ch gazriin beteg yumda

  • (112.72.13.50)

    2015-10-05

    элбэгдоржоос өөр ямар амьтан бусдын хүүхдэд нэр өгөх гэж зүтгэх вэ дэ, манай хүн чинь бүүр аав ээжийнх нь өгсөн нэрийг болиулж байгаад нэр өгөө биз дэ