Нормандын дөрвөл уулзлаа

 

 “Минск-2” хэмээх тохирол-цоог Донбасс дахь салан тусгаарласан мужийнхан төдийгүй Украины эрх баригчид зөрчдөг, гэрээний хэрэгжих хугацааг сунгах шаардлагатай гэсэн дүгнэлтийг Парис хотноо баасан гаригт уулзалдсан Нормандын дөрвөлийн гишүүд гаргажээ. Энэ нь Европын орнуудаас Украины талаар ба-римтлах байр суурьт нэлээд өөрчлөлт гарсныг илтгэсэн байна. Нормандын дөрвөл хэмээн нэрлэдэг Герман, Франц, ОХУ, Украины удирдагчид өнгөрсөн баасан гаригт Парис хотноо уулзлаа. Өмнөх уулзалтуудаар Украины Донбассын бүс нутаг дахь байлдааны ажиллагааг зогсооход шаардлагатай нөхцөлүүдийг тохиролцсон тул тэдгээрийг хэрхэн биелүүлэх тухай ярилцаж, хэд хэдэн тохиролцоонд нэмж хүрсэн байна. Тухайлбал, гэрээний заал тыг биелүүлэх хугацааг 2016 он дуустал болгон сунгаж, ямар нэг нэмэлт гэрээ байгуулсангүй. Украины Ерөнхийлөгч П.Порошенко энэ ху вил барыг эсэргүүцсэн ч эцэст нь хүлээн зөвшөөрчээ. Оросын Ерөнхийлөгч В.Путин Америкийн “Си Би Эс” телевизэд өгсөн ярилцлагадаа гэрээг хэрэгжүүлэх хугацааг сунгах хэрэгтэй ба Украины эрх баригчид Минскийн гэрээг хэрхэн зөрчдөг талаар тайлбарласан юм. Шинэ тохиролцоо ёсоор Украины парламент салан тусгаарласан мужуудтай зөвшилцсөний үнд сэн дээр сонгуулийн шинэ хууль батлах үүрэг хүлээнэ. Украины эрх баригчид болон салан тусгаарласан мужуудийн төлөөлөгчид Минск хотноо мар гааш уулзах юм. Энэ үеэр та лууд гэрээг хэрэгжүүлэх хугацааг сунгах шийдвэрийг ба талгаажуулбал салан тусгаар ласан мужууд удахгүй хий хээр төлөвлөсөн орон нутгийн сонгуулийг 2016 оны хоёр, гуравдугаар сард зохион байгуулахаар хойшлуулах магадлалтай. Донбасст орон нут гийн сонгууль хийх эсэх асуудал сүүлийн үед хамгийн их маргаан дагуулсан билээ. Парист уулзсан Нормандын дөрвөл энэ намар салан тусгаар ласан мужуудад хийхээр төлөвлөсөн орон нутгийн сон-гуулийг хийхгүй хэмээн тохи-ролцсон юм. Өмнө нь Украины эрх баригчид Минскийн хэлэлцээрийн заалтыг зөрчиж, Үнд-сэн хуульд оруулах өөрчлөлтөө Донбассын бүс нутгийн удирдлагатай зөвшилцөөгүй хэрнээ тус бүс нутагт хийх гэж буй орон нутгийн сонгуулийг хууль бус хэмээн үзсэн юм. Талууд зөвшилцсөний үндсэн дээр орон нутгийн сонгуулийн товыг хойшлуулсан тохиолдолд бу-сад асуудлаар зөвшилцөх боломж бүрдэнэ. Уулзалтын үр дүнгээр канцлер А.Меркель Донецк болон Луганскийн БНУ-д орон нутгийн сонгууль явуулах үйл явц Минскийн гэрээний заалтад нийцэж буй эсэхэд В.Путин хяналт тави-хаар амласан гэдгийг мэдэгджээ. Мөн тэрбээр Украины бүрэн эрхт байдлыг сэргээх тухай ярихдаа Крымыг тус улсын бүрэлдэхүүнд эргэн орох гүй байх магадлалтайг анх удаа өгүүлснээс гадна Минскийн гэрээг Украины эрх баригчид ч зөрчиж байсныг хэл сэн байна. Хэлэлцээрийн үеэр Украины тал Орост хоригдож буй нисгэгч Надежда Савченкогийн тухай асуудлыг хөндсөн аж. Харин Оросын тал Украины нисгэгчийг шүүх үйл ажиллагаа дуусаагүй тул энэ талаар ямар нэг зүйл хэлэх боломжгүйг өгүүлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)