АНУ Афганистан дахь эмнэлгийг санаатайгаар бөмбөгджээ

 

Кундуз мужийн эмнэлгийн барилгыг бөмбөгдөхийн өмнө дотор нь талибын дайчид байрлаж байсан тухай Афганистаны эрх баригчид мэдэгдсэн билээ. Энэ мэдээллээс үзэхэд тус эмнэлгийг АНУ-ын цэргийнхэн зориуд бөмбөгдсөн нь илэрхий болохыг Хил хязгааргүй эмч нар (ХХЭН) олон улсын байгууллагын тэргүүн Кристофер Стокс мэдэгдсэн байна. Мөн тэрбээр АНУ, Афганистаны эрх баригчид өөрсдийн үйлдлийг ийн зөвтгөхийг оролдож буй нь тэд эмч, өвчтөн нийлсэн 180 гаруй хүнтэй эмнэлгийг газартай тэгшлэхээр төлөвлөж байсныг харуулсан тухай өгүүлсэн байна. ХХЭН байгууллагын тэргүүн тэдний энэ үйлдлийг зөвтгөх аргагүй тул энэ хэргийг бие даасан олон улсын байгууллагаар ил тод мөрдөн шалгуулахыг уриалсан аж. АНУ-ын онгоцууд Кундуз муж дахь эмнэлгийг нэг цагийн турш бөмбөгдсөний уршгаар 22 хүн амь насаа алдсаны 12 эмч нар байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Үнэн. (172.56.20.175)

    2015-10-06

    Бүтэн цагийн турш бөмбөгдөөд 180 гаруй хүнээс 22 ыг нь л алсан хэрэг үү?Бүтэн цагийн турш бөмбөгдөөд шүү.Тэр эмнэлэг нь тэгхээр маш хүчирхэг төмөр бетон байгууламж байсан болж таарах нээ.Эсвэл Америкийн бөмбөг нь тийм жул юм байсан юм уу.

  • Зочин (122.201.22.52)

    2015-10-06

    АНУ аливаа оронд сайн санаж юм хийдэггүй. Ард нь улс төр, геополитик, эдийн засгийн сонирхол заавал дагалддаг.

  • (112.72.13.233)

    2015-10-06

    Мэдээж,санаатайгаар бөмбөгдөж,өөрсдийн хүчирхэгээрээ гайхуулах гэсэн түрэмгий бодлого.