“Бороо гоулд” хариуцлагатай компани гэдгээ харуулж байгаа

 

        Өнгөрсөн нийгмийн үед гаднынхан монголчуудыг “алтан дээр суусан гуйлгачин орон” гэдэг байсан. Гуйлгачин гэсний учир нь газрын баялгаа ашиглалгүй гаднаас бэлэн юм гуйдаг байсантай холбоотой. Тэгвэл энэ зуунд газрын баялгаа ашиг лаж мөнгө босгох үүд монголчуудад нээгдсэн нь дэвшил гэлтэй. Гэхдээ учир байна, газар доорх алтаа өөрсдөө дангаараа ашиглая гээд та бид хүрз, жоотуугаа бариад, өрөмдөж зүтгүүлээд ч дийлэхгүй. Тиймээс гаднын туршлагатай, хариуцлагатай компанийн хөрөнгө оруулалтыг татаж хамт ран эзэмших л зөв гарц гэлтэй.

 

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ БАЙХЫН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТ “НӨХӨН СЭРГЭЭЛТ”

 

Ийм бодол тээсээр ми-ний бие саяхан Сэлэн гэ аймгийн Мандал, Баян гол сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Канадын “Сентерра гоулд” корпорацийн Монгол дахь “Бороо гоулд” компанийн уурхайг зорьсон юм. “Сентерра гоулд” корпораци нь алт олборлолтоороо Канад төдийгүй Хойд Америкт тэр гүүлдэг бөгөөд ОХУ, Кир гиз, Турк, Монголд олбор лолт болон хайгуулын хамтарсан компаниудтай аж. Тэгэхээр тус кор-пораци ганц Монголыг “ухаж төнхөөд” байгаа ч биш бололтой. Одоогоос хоёр жилийн өмнө тус уурхайн олборлолттой танилцахаар хэдэнтээ очиж байсан тул “Их Дашир”-ын хөндий танил байлаа. Цагтаа энд 1000 гаруй монгол залуус сардаа 1.200-1.700 сая төгрөгийн цалинтай ажил лаж байсан бөгөөд өнгөрсөн жилээс уурхайн олборлолт зогссон тул ажилч дадаа урт хугацааны амралт өгсөн гэх. Уурхайд өнөөдрийн байдлаар80-аад хүн л ажиллаж нөхөн сэргээлтээ хийж буй аж. Нөхөн сэргээлтийг хэрхэн хийж байгааг мэдэх нь миний нэг зорилго бай лаа. Дэлхийд хү лээн зөвшөөрөгдсөн хариуцлагатай уул уурхайн ком пани тул тун ч хариуцлагатайгаар хийж байгаа нь илт байлаа. Нөхөн сэргээл тийг техникийн болон биологийн гэсэн хоёр хэлбэрээр хийдэг юм байна. Олонх компаниуд нөхөн сэргээлтээ олборлолтын дараа“хам хум” чанаргүй хийдгээс тухайн газрын хөрс дахин төлжихгүй хатаж, хагаран унаган төрхөө алдсан байхыг бид энд тэндгүй л хардаг. Тэгвэл эднийх олборлолт эхэлсэн цагаасаа нөхөн сэргээлтээ зэрэг хийсээр ирсэн тул чамгүй туршлагатай болж уул уурхайн бусад компаниу дад нөхөн сэргээлтийг олон улсын ISO 14001 стандартын дагуу хэр хэн хийж болдог талаар жил бүр сургалт явуулж хэвшжээ. Намайг очиход Баянгол сумын 16 иргэн олборлолтоос чөлөө лөгдсөн газруудад хий сэн нөхөн сэргээлттэй та нил цаж байв. Нар ээсэн налгар өдөр байсан тул Их Даширын хөндий шаргалтаж нөхөн сэргээлтэд хамрагдсан багагүй тал байн хөрс ургамал нь тэгшрэн жигдэрч, ногоорон унаган төрхөндөө орж буйг харахад сэтгэлд өөрийн эрхгүй итгэл үнэмшил хоёр зэрэгцэн орж ирэв. Үүнийг баталгаажуулж “Өн гөрсөн 12 жилд манайх 430 га газрыг бэлчээр, ойн зурвас, жимсний тал байн зориулалтаар нө хөн сэргээж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн, үүнээс 41 га талбайд нь ойжуулалт хийсэн” хэмээн Бороо гоулдын бай галь орчны инженер н. Нарангэрэл танилцуулсан юм. Холбогдох газрууд гэдэг нь манай Мэргэжлийн хяналтынхан, БОНХАЖЯ, Сэлэнгэ аймгийн Засаг дар гын Тамгын газар, Мандал, Баянгол сумынхан гэсэн үг. Нөхөн сэргээлтийн төлөвлөгөөгөө жил бүр БОНХАЖЯ-аар батлуулан хэрэг жүүлдэг нь ийм амжил тад хүргэсэн байна.

 

ТЕХНИКИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙСЭН НЬ

 

Олборлолтын үйл ажил ла гаа ны нөлөөгөөр эвд рэлд орсон газрыг уу-лын машин механизмын хүчээр нөхөн сэргээхийг тех никийн нөхөн сэргээлт гэх бөгөөд үүнд шороон овоол гыг тэгшлэх, ухсан талбайг хөрсөөр хучих, далан хаалтуудыг нээх зэрэг ажлууд багтдаг. “Сентерра гоулд” нь уулын ажлын туршлагаараа дэлхийд тэргүүлэх компани тул өнгөрсөн жилүүдэд нийт400-гаад га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн бай дал нь надад уурхайд биш, зүлэг ногоорсон аглаг хөдөөгийн цэнгэг агаарт очив уу гэж бодогдохоор байв. Учир нь техникийн нөхөн сэргээлтээ хийхдээ газрын гадаргуу, хажуу на-луу, дов толгодыг байга-лийн унаган төрхөд нь гайхалтай сайхан хэлбэр-жүүлж өгсөн байв.

 

БИОЛОГИЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙСЭН НЬ

 

Техникийн нөхөн сэр-гээлт хийсэн талбайд эко орчныг бий болгох үүднээс хөрсжүүлж зүлэгжүүлэх, ургамалжуулах, ойжуулах, жимсжүүлэх хүрээнд ургамлан бүрхэвчийг бий болгож сэргээхийг биологийн нөхөн сэргээлт гэдэг. Үүнд бэлчээрийн талбай, ойн зурвас, жимс, мод бутны талбай байгуулах зэрэг багтана. Өнөөдөр Их Даширын хөндийд цэ цэг алагласан, уурхайн ойр орчны талбай нөхөн сэргээгдэж хөрсжин, мод бут үржиж, олон төрөл зүйлийн өвс ургамал ургасан байна. Нийтдээ 10га газрыг ойжуулснаа надад заа сан юм. Нэг зүйлийг онцлоход Бороогийнхон нө хөн сэргээгдсэн талбайд чацарганы мод тарьж жимсийг нь хүртээд эхэлчихэж. Мөн тарвага ну таг шуулж байгаагаа ч нуусангүй. Бороогийн нутагт нөхөн сэргээлт эрчимжсэнээр олон төрөл зүйлийн амьтад ч нутагшиж эхлээд байгааг ярьж байлаа. Баянгол сумын Гонир багийн Засаг дарга Б.Болортуяа хэлэхдээ “Нөхөн сэргээлт яаж хийж буйг багийнхаа иргэдэд нүдээр харуулж компанийн талаар бодитой ойлголт өгөх нь чухал учраас иргэдийг авчирч нөхөн сэргээлтэд оролцууллаа. Нөхөн сэргээл тийг стандартын дагуу хийдгийг манай иргэд ойлгосон” гэлээ. “Баян” багийн иргэн Содном ярихдаа “Би энд анх удаа зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Сэтгэл өндөр байна. Урьд нь компанийн та лаар хүмүүсийн дам яриаг л сонсдог байсан. Нө хөн сэргээлтийг үнэхээр чанартай хийдгийг харлаа. Энэ ажилд нутгийн иргэдийг оролцуулж түр ч гэсэн ажлын байраар хангаж бай гаа нь талархууштай. Одоо би зөв ойлголттой болсон” гэлээ.

 

“СЕНТЕРРА ГОУЛД” -ЫН МОНГОЛД ОРУУЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТУУД

 

Тус компани 2004 оноос олборлолтоо эхэлснээс хойш Монгол Улсын тэргүүний татвар төлөгч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч тэргүүний аж ахуйн нэгж, шилдэг хөрөнгө оруулагч зэрэг олон номинацид шалгарсан ба улмаар Монголын эдийн засагт 761 тэрбум төгрөгийн хөрөнгө оуулалт хийсэн гэдэг. 2004 оноос хойш Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баянгол, Мандал су мын орон нутгийг хөгжүүлэх санджил бүр тус тусад нь 250 мянган ам.долларын санхүүжилт хийж иржээ. Мөн УлаанбаатарынI амаржих газрын шинэ өргөтгөлд 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Монгол Улсад сүүлийн 10 жилийн байдлаар 12 төрлийн татвар төлсөн нь мөнгөн дүнгээр 321 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тэгэхээр “Бороо Гоулд” Монгол Улсын найд-вартай хөрөнгө оруулагч гэдгээ харуулсан хэмээн сэлэнгийнхэн ярьдаг нь үнэн байх талтай.

 

ГАЦУУРТЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД “СЕНТЕРРА ГОУЛД” БЭЛЭН ҮҮ

 

“Сентерра гоулд”-д Гацуур тын ордын төслийг хэ рэгжүүлэх цаг ирвэл мэ дээж туршлага, дэд бүтэц дутна гэж үгүй. Олборлолтоо Бороогийн үйлд вэр рүүгээ зөөж боловсруулна гэсэн үг. Тэнд зам, дэд бүтэц, эрчим хүч, усан сан, уулын техник гээд бүгд бэлэн бий. Цаашлаад ажиллах хүчний тухайд ч нөөцтэй. Монгол Улсын хөг жил, эдийн засаг уул уурхайгаас дэндүү хамаа-ралтай өнөө үед Гацуурт төсөл хэрэгжээд эхлэх нь ашигтай байж болох талаар мэргэжлийн хүмүүс, эдийн засагчид дуугарч эхэллээ. Тэрбээр наанадаж чамгүй ажлын байр бий болох, бас Монгол Улсын төсөвт, орон нутгийн санд ч багагүй мөн гө орж ирнэ, энэ нь Зас гийн газар гадаад зах зээлд бонд гаргаж хо-жим өртэй болсноос хавь гүй дээр, бас улсын валю тын санд ч нэмэртэй хэмээн эдийн засагчдын ярьж буй нь оргүй ч биш. Тиймээс Оюутолгой, Таван толгойгоос түрүүлж ний гэмд хүлээлт үүсгээд буй Гацууртын төслийг да-руй эхлүүлэх нь төрийн ачааг нимгэлэх нэгэн гарц, нө гөөтэйгүүр тус уурхайд мэргэшсэн, одоогоор урт ху га цааны амралттай бай-гаа олон зуун ажилчдын хүсч буй хүлээлт мөн гэлтэй.

 

Бага агуулгатай хүдрийн овоолгын суурь(2003 он биологийн нөхөн сэргээлт хийсний дараахь байдал

 

Нөхөн сэргээсэн талбайг орон нутгийнханд хүлээлгэн өгч буй нь

 

Ургамалжуулсан талбайд цэцэгс алагласан байдал

 

Энд олборлолт хийгээгүй мэт онгон байгаль харагдаж буй нь

 

Бага агуулгатай хүдрийн овоолго(2008 он)

 

 

Ж.НАМЖИЛ

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • owsgootoi sergelen tsus gehdee bitgii dawar odoo (202.70.38.29)

    2015-10-07

    ehnii ordoosoo mongold tatwar tololgui amjuulj duusgasan company shdee!!! ene udaa otsoitol ne tatwar awaarai!!!!

  • zochin (180.149.78.22)

    2015-10-06

    chi muu henii zahialgaar bicheed bgaan be, gachuurtiig ashiglaj bolohq

  • зочин (202.21.106.165)

    2015-10-06

    Хүн төрлөхтний түүхэнд мөнхлөгдөн үлдсэн Хүннү гүрний төв дурсгалыг хэзээ нөхөн сэргээж чадахгүй. Монголчуудын толгойг нь "манаруулж" байгаад доорх алтыг нь аваад хэдэн зүлгэ мод тариад нүдийг нь таглана биз. Эцэст нь хүн төрлөхтөн нэг том соёлын өв дурсгалаас сална. Талибанууд дэлбэлж устгадаг бол монголчууд ухаж устгадагаараа ялгаатай

  • (202.131.238.98)

    2015-10-06

    ter tom undsen uurhaigaa heze nuhun sergeej bucaaj bulah yum be tegvel