Октоберфестэд ирсэн зочдын тоо огцом цөөрөв

 

 Германы Бавари мужид 182 дахь удаа тэмдэглэсэн энэ оны Октоберфест шар айргийн баярт 5.9 сая зочин ирснийг Мюнхен хотын “muenchen.de” сайтад мэдээлжээ. Зочдын тоо өнгөрсөн оныхоос 400 мянгаар буурсан нь цагаачдын хямралтай холбоотойгоор хилийн хяналтыг чангатгасантай холбоотой хэмээн тус баярыг зохион байгуулагчид үзсэн байна. Гэсэн хэдий ч орон нутгийн иргэд илүү идэвхтэй оролцож, баярыг өндөр төвшинд зохион байгуулсан аж. Есдүгээр сарын 19-нөөс энэ сарын 4-ний өдөр болсон уг баярын хугацаанд зочид нийт 7.3 сая литр шар айраг уусан нь өмнөх оныхоос 400 мянган литрээр буурчээ. Мөн гэмтэж, бэртсэн хүний тоо 398-аас 372, цагдаагийн байгуулагад өгсөн дуудлага 2205-аас 2017 болж тус тус буурсан байна. Бавари мужийн хууль зүйн яам шар айргийн хорхойтнууд болон дүрвэгсдийн хооронд зөрчилдөөн гаргуулахгүйн тулд хямралыг зохицуулах шуурхай хэлтэс ажиллуулснаас гадна Мюнхен хотын төмөр замын буудлын ажилтнууд онцгой дэглэмд орж ажиллажээ. Бавари муж энэ зун Австри, Унгарын нутгаар дамжин ирсэн 30 мянга орчим цагаачийг хүлээн авч байршуулсан аж.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)