Оросууд бөмбөгдөлтийн үеийн бичлэгээ задлав

 

Эдгээр өдрүүдэд Оросын сөнөөгчид Сири улсын гол есөн байрлалд өдрийн гурван удаагийн давтамжтай бөмбөгдөх ажиллагаа явуулж байна. Исламын улсын эсрэг хийж байгаа уг цэрэг, зэвсгийн ажиллагаа нь НҮБ-ын индэрт дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн хамтын ойлголцлоос үүссэн шийдвэр гэдгийг Кремль мэдээлсэн.

Тэгвэл Оросын сөнөөгч “Сухой” онгоцууд Исламын улсын алан хядагчдын байрлалыг агаараас хэрхэн бөмбөгдөж байгаа бичлэгийг ойр ойрхон цацах болжээ. Өчигдөр л гэхэд “Сухой-24Мs” бөмбөгдөгч Сирийн уулархаг нутагт байрласан жихадуудаас бүрдэх Исламын дайчдын хамгийн том баазуудын нэгийг газрын хөрснөөс тэгшилсэн бичлэгийг ОХУ-ын “Russia Today” олон нийтэд дэлгэн үзүүлэв.

Энэхүү бичлэгийн тайлбарт Орос улс зөвхөн Исламын улсын алан хядагчдын эсрэг зэвсэг ашиглаж байгааг онцлоод, АНУ-ын тайлбарлаж буй шиг энгийн иргэдийн байгаа суурин газар бүрт бөмбөгдөл явуулаагүй гэжээ.

Дашрамд дурьдахад, Сирид цэргийн ажиллагаа явуулж байгаа Оросын 2000 гаруй онгоц, тээвэрлэгч, зэвсэг техник байгаагийн дотор “Су-34”, “Су-30SM”, “Су-25” зэрэг бөмбөгдөгчид өдөр бүр ажиллагаа гүйцэтгэж байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)