Б.Обама: Худалдааны журмыг АНУ тогтооно

 

АНУ болон Номхон далайн бүс нутгийн 11 орон худалдааны түншлэлийн тухай гэрээ(TPP) байгуулжээ. Гэрээнд АНУ, Австрали, Бруней, Вьетнам, Канад, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Перу, Сингапур, Чили, Японы төлөөлөгчид гарын үсэг зурсан байна. Гэрээний нөхцөлүүдийг ярьж тохиролцоход таван жил шаардсан аж. Шинээр байгуулж буй чөлөөт худалдааны бүс дэлхийн эдийн засгийн 40, гадаад худалдааны 30 хувийг хамрах юм. Энэ үйл явдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч Б.Обама дэлхийн худалдааг зохицуулах дүрмийг Хятад юмуу өөр аль нэг орон биш зөвхөн АНУ тодорхойлох ёстой гэдгийг өгүүлжээ. “Хэрэглэгчдийн маань 95 хувь нь хилийн чанадад амьдарч байгаа нөхцөлд бид Хятад болон бусад орон дэлхийн худалдааг тодорхойлохыг зөвшөөрөхгүй, АНУ энэ салбарын дүрэм журмыг бичих ёстой” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Харин АНУ-ын байгаль орчныг хамгаалагчид болон үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтнүүд энэ гэрээг баталснаар тус улсад ажилгүйдэл нэмэгдэнэ хэмээн үздэг аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)