Элэгний ”В” вирусын эсрэг ”Амжиргаа” төсөл эхэллээ

Хэрэгжүүлэгч: АНУ-н эм үйлдвэрлэгч MYLAN компани, Ази номхон далайн элэгний эмгэг судлалын холбоо, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Хаппи Веритас оношлогооны төв

 

Дэмжигч: Нийслэл хот, Нийгмийн халамж үйлчилгээний газар 
Төслийн багтаамж: 5000 иргэнд
Монгол улсын нийт иргэдийн 10% нь элэгний В вирусын халдвар тээж яваа бөгөөд элэгний хатуурлын 39% нь В вирусын гаралтай байна.
С вирус нь бүрэн устах боломжтой байдаг бол эсрэгээрээ В вирус нь бүрэн устдаггүй. Мөн элэгний Дельта вирус нь зөвхөн В вирустэй хүнд л халддаг. В, D вирус хавсарсан хүмүүст элэгний үрэвсэл, хатуурал, хавдар хурдан явагддагаараа аюултай юм.
Одоогоор дэлхий нийтэд элэгний В вирусын эсрэг “Тенофовир” эмэн эмчилгээг хэрэглэж байгаа бөгөөд хамгийн өндөр үр дүнтэй байгаа нь батлагдсан.
– Вирусыг устгах чадвар 93%
– Үрэвслийн эсрэг чанар 77%
– Хатуурлын эсрэг чанар 74%
– Вирусыг бүрэн устгах чанар 3%
– Эмэнд дасал үүсэхгүй байдлаараа одоогоор дэлхийн анагаах ухаанд хэрэглэгдэж байгаа В вирусын эсрэг эмүүдээс хамгийн өндөр үр дүнтэй нь юм.
Эмийг хэрэглэх заалт нь:
– Элэгний В вирусын эсрэг
– Элэгний хагалгаанд орсон үед хэрэглэх заалттай байдаг.
Энэ эм Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, хэдэн жилийн өмнөөс эмийн сангуудаар нийлүүлэгдэж ирсэн ч үнэ нь хэтэрхий өндөр байсан учраас иргэд төдийлөн эмчлүүлэх боломжгүй байсан билээ.
Харин Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ази номхон далайн элэгний эмгэг судлалын холбоо, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Нийгмийн халамж үйлчилээний газар болон Хаппи Веритас оношилгооны төвийн хамтарсан хүчин чармайлтын үр дүнд эмийг үйлдвэрлэгч АНУ-н MYLAN компанитай гэрээ байгуулж, Монгол улсад төсөл хэрэгжүүлэх асуудлыг саяхан шийдвэрлэсэн болно.
Энэхүү төслийн хүрээнд дэлхийн хамгийн хямд үнээр Монголчууд бид В вирусын эсрэг эмчилгээ хийлгэх боломжтой болжээ.
Эхний ээлжинд урьдчилсан шатанд 300 хүнд эмийг 90%-н хөнгөлөлттэй үнээр олгосон бөгөөд эдгээр хүмүүс бүгд эмчилгээндээ хамрагдан, тус оношилгооны төвд хяналтанд явж байгаа бөгөөд үр дүн маш сайн байгаа юм.
Эмчилгээнд хамрагдах хүмүүс дараах 9 төрлийн шинжилгээг хийлгэсэн байх шаардлагатай.
1. В вирус тоолох
2. Элэг, цөсний биохими
3. Бөөрний үйл ажиллагаа
4. ОАК
5. ОАМ
6. Эхо үзлэг
7. Элэгний хатуурал тодорхойлох
8. Дельта вирус илрүүлэх
9. вирусын гадаргуугийн антигений шинжилгээ

 

Хаяг: Нэгдсэн 3-р эмнэлгийн баруун талд “Хаппи веритас” оношлогооны төв
Утас: 7017-0303, 7000-0303, 9578-1166, 8958-1166

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • d (103.10.22.59)

    2015-10-07

    saihan medee bn.