Хакухо бэлтгэлдээ гарчээ

 

Мэргэжлийн сумогийн ёкозүна Хакухо М.Даваажаргал өнгөрсөн Аки башёгийн гурав дахь өдрөөс гэмтлийн улмаас тэмцээнийг орхисон билээ. Зүүн гуяны арын булчингийн гэмтлийн улмаас Хакухо бүх хурд хүчээ шавхан барилдах боломжгүй байсан тул ийнхүү эмчлүүлж, гам барихаар шийдсэн юм.

 

Тэгвэл өнөөдрөөс Хакухо дэвжээндээ бэлтгэлээ хийж эхэлсэн байна. Гэхдээ ёкозүна зүүн гуяны булчиндаа бага зэрэг зовиуртай байж магадгүй байгаа аж. Хакухо бэлтгэлээ ийнхүү эрт эхлүүлсэнээр Кюүшюү башё гэхэд гэмтлээ бүрэн эдгээж, барилдах зорилготой байгаа ажээ.

 

Р.Гэгээ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)