Герман улс 2015 онд 1.5 сая цагаач хүлээн авна

 

Германы “Bild” сэтгүүлд тус улс энэ онд 1.5 сая цагаач хүлээн авна гэсэн тойм судалгааны тухай мэдээлжээ. Мөн тус улсдаа эдийн засгийн хөгжлийн хувьд хамгийн хоцрогдсон мужийн Дотоод хэргийн сайд Лоренц Каффиер“Welt am Sonntag” сонинд ярилцлага өгөхдөө энэ онд Герман улсад 1.2-1.5 сая цагаач ирнэ гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Харин Германы төв Засгийн газрын эрх баригчид энэ тоо 800 мянгаас нэг саяын хооронд хэлбэлзэнэ хэмээн үздэг. Мөн Германы Дотоод хэргийн сайд Томас де Мезьер тус улсад орж ирж буй цагаачдын тоог тогтоох бэрхшээлтэй гэдгийг дахин онцолсон байна. Учир нь тэдний нэлээд хэсэг нь бүртгэлээс зайлсхийдэг бол нэг хэсэг нь хаа нэгтээ бүртгүүлсэн хэрнээ өөр нутагт шилжин явдгаас гадна хууль бусаар хилийн дээс алхаж буй хүмүүсийг одоогоор бүртгэх боломжгүй ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)