Э.Сноуден АНУ-д шүүгдэхэд бэлэн гэжээ

 

АНУ­ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан асан Эдвард Сноуден Америикийн Хууль зүйн яамныхантай хэлэлцээр хийж, эх орондоо эргэн очиж шүүгдэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Мөн “Би Би Си”­ ийн сэтгүүлч түүнээс шоронд суухад бэлэн эсэхийг нь асуухад “Тийм” хэмээн хариулсан аж. “Би шүүхийн өмнө зогсоход бэлэн ч зөв зүйлийг хийх гэж буй хүмүүсийг саатуулах хүчин зүйл болохыг хүсэхгүй байна” гэсэн байна. Мөн өөрийнхөө ирээдүйг хэрхэн харж буй талаар нь асуухад инээмсэглэнгээ АНУ­ын төр засгийн төлөөлөгчид түүнд эрүү шүүлт тулгахгүй хэмээн амласан гэдгийг хэлжээ. Э.Сноуден нэг сарын өмнө Оросын эрх баригчдыг иргэдээс интернэтэд үгээ хэлэх эрх чөлөөг хязгаарладаг, ижил хүйстнүүдийн хувьд баримталдаг бодлогыг нь шүүмжилсэн билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)