Хүрхрээ” үндэсний дээд лигийн шагнал гардууллаа

Монгол улсын хөлбөмбөгийн спортын алтан түнш Арвайн Үндэс компани 

“Хүрхрээ” үндэсний дээд лигийн эхний гурван байртшалгарсан багуудад

мөнгөн шагналыг гардууллаа. 

 

 

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” компанитай 4 жилийн хугацаанд хамтран ажиллах 500 сая төгрөгийн гэрээг байгуулж хөлбөмбөгийн шилдэг багуудыг дэмжиж Хүрхрээ дээд лигийг зохион байгуулсан. Ийнхүү 5 дугаар сарын 16нд эхэлсэн “Хүрхрээ” дээд лиг өндөрлөж шагналт байранд орсон багуудад амласан ёсоор мөнгөн шагналын өнөөдөр “Арвайн Үндэс” компани олгож байна. Өнгөрсөн жилийн дээд лигийн шагналын сан 18 сая төгрөг байсан бол энэ жилээс эхлэн “Арвайн Үндэс” компани тус мөнгөн дүнг 100 сая болгож чадсан юм. Мөн улсын хэмжээнд хөлбөмбөгийн 2-р дивизон болох “Хүрхрээ 1-Р ЛИГ” тэмцээнийг анх удаа зохион байгуулж жилийн 25 сая төгрөгөөр 4 жилийн хугацаанд ивээн тэтгэхээр болсон билээ. 
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн тэргүүн баг 40 сая төгрөг /Эрчим клуб/
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2-р байр 30 сая төгрөг /ФС Улаанбаатар/
“Хүрхрээ” үндэсний дээд лигийн 3-р байр 20 сая төгрөг /Сэлэнгэпресс/ багууд өнөөдөр шагналаа гардан авлаа. 
Мөн улирлын шилдэг болсон тамирчин тус бүрийг “Арвайн Үндэс” компани 2 сая төгрөгөөр урамшууллаа. 
Шилдэг шүүгч             Б.Жавхлантөгс
Шилдэг хаалгач         Б.Ариунболд     /Эрчим/
Шилдэг хамгаалагч         Г.Төгөлдөр     /Эрчим/
Шилдэг хагас хамгаалагч     О.Баяржаргал     /ФС Улаанбаатар/
Шилдэг довтлогч         Н.Наранболд    /Хоромхон/ нар тодорлоо. 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)