Хүүхдийг хэзээ хөтөвч дээр суулгаж сургах вэ?

 

Хүүхдийг хөтөвч дээр суулгаж сургах нас хүүхэд бүрт өөр өөр байдаг. Ойролцоогоор 1.5-2.5 насанд энэ нь боломжтой болдог. Гэхдээ хүүхдээ үүнээс эрт 10-12 сартайгаас хөтөвч дээр суулгаж эхэлсэн ээжүүд олон байдаг.

Доорх шинжүүд хүүхдэд чинь илэрч байвал хөтөвч дээр суулгаж сургах болжээ гэж ойлгоно.

  • Сайн явдаг байх
  • Аав ээжээ дуурайж үйлдэл хийх
  • Гэрийнхээ, өөрийнхөө эд зүйлсийг байранд нь хураах
  • Өөрийн гэсэн “үзэл бодол”-той болж “үгүй” гэж хэлдэг байх
  • Өмдөө шувталж, татдаг байх
  • Шээх, баахаа ямар нэг байдлаар илэрхийлэх
  • Шээх зай багадаа 1 цаг түүнээс илүү болох

Хүүхэд ийнхүү “бэлэн болсон” байх тусмаа хөтөвч дээр сууж амархан сурна. Эдгээр шинжүүд илэртэл хүлээх хэрэгтэй. Эхлээд хөтөвч дээр бааж сурах ба яваандаа шээдэг болно. 1-3 насанд хүүхэд дунджаар 2 цаг тутам шээдэг гэдгийг бодолцоорой.

Эхлээд хөтөвч дээр суулгаж сургасны дараа суултуур дээр суулгадаг. Хөтөвч дээр суулгаж сургахдаа хүүхэддээ хамгийн ааш зан сайтай цагийг сонгож сургалтаа эхэлнэ. Энэ үед хүүхэддээ амархан шувталж болох өмд өмсүүлэх нь маш чухал. Иймд зуны улирал ихэд тохиромжтой. Учир нь бид хүүхэддээ дан өмд, богино өмд, бандааж өмсүүлсэн байдаг. Хүүхэд түүнийгээ тайлахад төдийгүй бохирдсон тохиолдолд ээжүүдэд угааж хатаахад хялбар байх болно. Хөтөвч нь суухад хамгийн эвтэйхэн байхыг сайтар анхаараарай. Хөтөвч дээр суулгаад ном унших, үлгэр ярих, дуу дуулж өгөх зэргээр дуртай зүйлийг нь хийвэл тустай. Хөтөвч дээр суугаад шээж, баах тохиолдол бүрт хүүхдээ магтаж урамшуулаарай. Түүнчлэн хүүхдийг загнаж, шийтгэж, дарамталж айлгаж хөтөвч дээр суулгаж сургахыг хориглоно. Хөтөвчийг хүүхдэд харагдах газар байрлуулна. 

ЭРҮҮЛ МЭНД ЭНЭ НАСНЫ ЖАРГАЛ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)