Бан Ги Мүн: ОХУ Сири дэх нөхцөл байдлыг хурцатгасан

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сирид ОХУ-ын зүгээс явуулж буй үйл ажиллагааг шүүмжилжээ. Тэрбээр Оросын бөмбөгдөлт хямралыг улам гүнзгийрүүлсэн тухай Перу улсын нийслэл Лима хотноо Дэлхийн банк, ОУВС-гийн хамтарсан хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдсэн байна. НҮБ-ын тэргүүн Сирийн хөрш орнууд дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлыг улам аймшигтай болж, дүрвэгсдийн тоо дөрвөн саяд хүрснийг өгүүлжээ. Мөн Сири болон хөрш орнуудад нь яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай 10 орчим хүн байгааг хэлсэн байна. Дэлхийн банкны тэргүүн Жим Ён Ким Сири дэх иргэний дайны уршгаар 170 тэрбум ам.долларын хохирол учирсан хэмээн мэдэгджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • baagii (211.226.251.59)

    2015-10-13

    Unen gej bnuu UN terguun iim ug helj bhad amerik bombogdvol zugeer oros bombogdvol humuunlegiin suirel amerikiin gar holg

  • Зочин (103.229.120.108)

    2015-10-13

    ЭНЭ ХҮН УХААНТАЙ, БАС ХАРААТ БУС БАЙСАН БОЛ ОРОСЫГ ДЭМЖИЖ, ТАЛАРХАЖ ҮГ ХЭЛЭХ БАЙСАН.

  • Иргэн (103.229.120.108)

    2015-10-13

    НҮБ-д шинэчлэл шаардлагатай. Санхүүжилтийн хувьд гишүүн орнуудын оролцоог тэгш болгох, үүний тулд нүсэр аппаратын тэн хагасыг цомтгох, НҮБ-ийн төвийг Азид байршуулах, НҮБ-ийн тэргүүнийг дэлхийн хэт том гүрнүүдээс хараат бус орноос сонгож байх зэрэг.

  • Иргэн (103.229.120.108)

    2015-10-13

    Өө наад Корей чинь Обамагийн амаар бурж байна.

  • Зочин (103.229.120.108)

    2015-10-13

    Тийм л сайн юм бол НҮБ өмнө нь зохицуулж байхгүй яасын. АНУ-ын амыг харж, аяыг дагасан НҮБ л байна. Дайны галыг АНУ дэлхийн олон оронд асааж, хүмүүнлигийн сүйрэл буй болж байхад олигтой юу ч хийгээгүй байж, илүү юм ярих хэрэг юу байнаа.

  • (112.72.13.9)

    2015-10-12

    АНУ л Сири,Ирак,Ливи зэрэг орныг бөмбөгдөж одоогийн балай байдалд оруулсныг НҮБ-ын тэргүүн ойшоохгүй байгаа бололтой. Аргагүй дээ бараг АНУ-аас цалинждаг хараат байгууллага.даа.

  • Г.Батнасан (202.179.10.94)

    2015-10-12

    Өөрийн толгойгоор ярьж байна уу? Обамагийн хатгаасаар ярьж байна уу?