“Челси” есдүгээр тойрогт сулхан өрсөлдөгчтэй таарлаа

 

        Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Евро 2016”-гийн сонгон шалгаруулалт явагдсан учир лигийн тэмцээнүүд түр завсарласан.

 

Харин энэ сарын 17, 18, 19-нд Английн Премьер лигийн есдүгээр тойргийн тоглолт болно. Дээрх тойрогт “Тоттенхэм Хотспур”-“Ливерпуль”, “Кристал Палас”-“Вест Хэм Юнайтед”, “Челси”-“Астон Вилла”, “Манчестер Сити”-“Баурнемонут”, “Саутхэмптон”-“Листер Сити”, “Эверон”-“Манчестер Юнайтед”, “Вест Бромвич Альбион”-“Сандерлэнд”, “Уатфорд”-“Арсенал”, “Ньюкасл”-“Норвич Сити”, “Суонси Сити”-“Сток Сити” багууд оноолт таарлаа.

 

Аваргаа хамгаалан тоглож буй “Челси” клуб улирлыг тун тааруу эхэлсэн. Тэд найман тоглолтооос ердөө 8 оноо авч, хүснэгтийн 16-р байранд бичигдэж байгаа юм. “Цэнхэрүүд” “Вест Бромвич Альбион”-г 3:2, “Арсенал”-ыг 2:0-ээр хожиж, “Суонси Сити”-тэй 2:2, “Ньюкастл Юнайтед”-тай 2:2-оор тэнцсэн. Харин “Манчестер Сити”-д 3:0, “Кристал Палас”-т 2:1, “Эвертон”-д 3:1, “Саутхэмптон”-д 3:1-ээр тус тус ялагдсан юм.

 

Энэ бол “Онцгой” нэгэн Ж.Моуриньогийн хувьд чамлахаар үзүүлэлт. Гэхдээ багийн эзэд дасгалжуулагчаа солихыг яарахгүй байна. “Челси” ирэх тойрогт харьцангуй сул өрсөлдөгч “Астон Вилла”-тай тоглох учир гурван оноо авах боломжтой аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)